Та eSIM-г үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа хандан эсвэл www.mobicom.mn сайт руу хандан онлайнаар авах боломжтой.
eSIM гэж юу вэ?
Энгийнээр тайлбарлавал, энэ нь биет бус дижитал сим юм. Та заавал биет сим карт авах шаардлагагүй бөгөөд QR код уншуулаад л утсан дээрээ дугаар суулгах боломжтой юм.
eSIM дараах давуу талуудтай:
- Бүх операторын хэрэглэгчид одоо барьж буй дугаараа болон Мобикомын “eSIM” бүхий дугаарыг хослуулан ашиглах боломжтой
- Хувийн, ажлын, зарын, аяллын зэрэг бүхий л хэрэглээгээ нэг гар утсанд төвлөрүүлж нэг дор 5 хүртэлх дугаар барих боломжтой (тухайн төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарна);
- Сим карт гэмтэх, гээгдэх эрсдэлгүй технологи
- Байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй дижитал шийдэл
- Биет сим дээр авах боломжтой бүх үйлчилгээг авна. Жишээ нь гадаад улсад зорчихдоо ч роуминг үйлчилгээ ашиглах боломжтой.
eSIM үнэ тариф
DeleteҮйлчилгээний нөхцөл
1. "eSIM" үйлчилгээг авахын тулд хэрэглэгчийн утас eSIM дэмждэг байх шаардлагатай.
2. mobicom.mn-ээр eSIM авах бол заавал e-mongolia-д бүртгэлтэй байх.
3. eSIM-ээр урьдчилсан төлбөрт, дараа төлбөртийн бүх багцаар ашиглах боломжтой.
4. mobicom.mn-ээр eSIM-ийг stars, tourist багцаас бусад бүх багцаар авах боломжтой.
5. eSIM нь QR кодоор идэвхжих бөгөөд хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаягт QR код пин пук кодны хамтаар илгээгдэнэ.
6. Тухайн QR кодыг eSIM дэмждэг утсанд тохиргооны зааврын дагуу идэвхжүүлнэ.
7. QR кодыг идэвхжүүлэхдээ хэрэглэгчийн утас заавал интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
8. eSIM нь биет дээр авдаг байсан бүх үйлчилгээг авах боломжтой.
- eSIM-г утсандаа 1 удаа суулгасан байхад дахин интернэт шаардлагагүй биет сим шиг ашиглах боломжтой.
Үүнд: - Дуудлага хийх, хүлээн авах
- Мессэж хүлээн авах, бичих
- Дата ашиглах /2G, 3G, 4G/
- Нэмэлт үйлчилгээ
- Олон улсын роуминг үйлчилгээ гэх мэт.
eSIM дэмждэг төхөөрөмжүүд
САНАМЖ:
Мобикомын “eSIM” нь гар утас болон таблет төхөөрөмж ашиглан хэрэглэгдэх боломжтой бөгөөд эдгээр нь дижитал сим карт дэмждэг байх ёстой гэдгийг анхаарна уу.
Deletewww.mobicom.mn сайт ашиглан eSim авах
2. Сим сэргээх утасны дугаараа оруулан үргэлжлүүлэх дарна
3. Таны дугаарт бүртгэлтэй и-мэйл хаяг руу баталгаажуулах код илгээнэ. Тухайн кодыг оруулан баталгаажуулах дарна.
4. eSim дээр сэргээх сонголтыг сонгоно
5. Өөрийн гар утасны төрлийн сонгон eSim-ны тохиргоо байгаа эсэхийг шалган баталгаажуулан үргэлжлүүлэх дарна
6. E-mongolia ашиглан өөрийн бүртгэлээ баталгаажуулна
7. Захиалгын мэдээллээ баталгаажуулан мэдээллээ оруулан үргэлжлүүлэх дарна
8. Худалдан авалтын баримтаа авах и-мэйл хаяг болон төлбөр төлөх банкаа сонгох
9. Би үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна хэсгийг идэвхжүүлэн тооцоо хийх дарна
10. Худалдан авалт амжилттай болсоны дараа eSim-ны QR код гарч ирнэ
Delete