үр
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [ьr]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷᠠ
- (үр-э)
Үгийн утга
[засварлах]- I нэр.
- биезүй. Хүн, амьтан болон ургамлын эр бэлгийн үржлийн эс
- Цэцэгт ургамлын үр нахианд тоос хүртсэний дараа өсч буй болдог хөврөл
- II нэр.
- Хүүхэд, хүний хойч үе
- III нэр.
- Ажил үйлийн дүн
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- үр тогтох - эр, эм бэлгийн эс нийлэх
- үр дамжуулах цорго - төмснөөс гарсан үрийг үрийн уутанд дамжуулдаг цорго
- үр нахиа - үрт ургамалд үр тогтсоны хойно үр хөгжих байр
- үр сар - тавдугаар сар
- үр сонгох - үр болгохоор тарианы түрүүг сонгон түүж авах
- үр судлал - хөдөө аж ахуйн таримлын үрийн бүтэц, зохион байгуулалтыг судлан, үрийн материалыг хянах, үнэлэх аргыг боловсруулдаг агрономын шинжлэх ухааны нэг хэсэг
- үр суулгах - үрийг газарт булж суулгах
- үр тарианы ургамал - буудай, арвай, хошуу будаа зэрэг нэг наст үрт таримал
- үр тарианы үрлүүр - тодорхой хэмжээний үрийг хөрсөнд жигд буулгах, бордоо түгээх зориулалттай машин
- үр тарих - үр суулгах
- үр хадгалалт - төрөл бүрийн таримлын үрийг хурааж цэвэрлэсний дараа амьдрах чадвар, чанарыг хэвийн хэмжээнд байлгахаар авч явуулах иж бүрэн арга
- үр цацах - тарих үрийг тариалангийн газарт цацлан орхих
- үр шимийн мал - үржлийн эм мал
- үрийн аж ахуй - сорт шинэчлэх, солих зорилгоор нутагшсан сортын үр үржүүлэх ажлыг эрхэлдэг улс ардын аж ахуйн салбар
- үрийн буурцагт ургамал - хүнс тэжээлийн ургамлын үрэнд зориулан тариалсан нэг наст буурцагт ургамал
- үрийн дагаас - нил, бөлбөө, шаргай, шүүдэргэнэ зэрэг ургамлын үрийн гадуур үүсэх болцгор ур
- үрийн нөөш - ургамлын хөврөлийг хөгжихөд зайлшгүй хэрэглэгддэг тэжээлийн бодосыг нөөсөн үрийн эд
- үрийн орон - нэг юмуу хэдэн битүү навч болох хавтсаас гаралтай үрэвч, багана, амсар гурваас бүрддэг цэцгийн үр, жимс буй болгодог гол хэсэг
- үрийн сан - тарих зориулалттай хөдөө аж ахуйн таримлын үрийн улсын нөөц
- үрийн тос - ургамлын үрийн зүйлээс гаргаж авсан тос
- үрийн цэврүү - хүн болон хөхтөн амьтны үр тогтсон эсийн хөгжлийн үе шат
- үр тарианы ургамал - хүнсэнд хэрэглэх янз бүрийн тарианы ургамал
- үрийн үрд - мөнхөд, хэзээд, үр ачид тасралтгүй уламжлан
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]үр нэр. ~ тогтох II.(хүүхэд) ~ хүүхэд хорш., үрийн, үрээсээ, о.тоо үрүүд
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷᠠ ᠶᠢ᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷᠠ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷᠠ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷᠠ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷᠠ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷᠠ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠪᠡ᠊᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠷᠠᠰ
- /~ийн /~д /~ийг /~ээс /~ээр /~тэй /~ээ /~с
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- үр жимс - а.ургамлын шууд идэж болдог шүүслэг үр; б.жимс жимсгэнэний ерөнхий нэр
- үр тариа - гурил хийх төрөл бүрийн тарианы ургамал
- үр үндэс - а.хэрэг явдлын шалтгаан; б.хэрэг явдлын үр дагавар
- үр цөмөө - жимс самарны идээ
- үр хөрөнгө - ургамал тарианы идээ үр
- үр ач - өөрийн хүүхэд болоод хүүхдийн хүүхэд
- үр бэр - хүүгийн эхнэр, өөрийн охин болсон бэр
- үр зулзага - а.өөрийн төрүүлсэн хүүхэд; б.амьтны төл
- үр төл - амьтны зулзага
- үр угсаа - хүүхэд, хойч үе
- үр удам - үр угсаа
- үр хүүхэд - нас бага хүн, хүний хойч үе
- үр ашиг - хэрэг явдлаас гарах үр дүн, өгөөж
- үр дагавар - хэрэг явдлаас гарах сайн, муу зэрэг эцсийн үр дүн
- үр дүн - хэрэг явдлын эцсийн хүрсэн төвшин
- үр нөлөө - хэрэг явдлаас гарах үр дүн
- үр шим - хэрэг явдлаас гарах үр өгөөж
- үр өгөөж - тухайн зүйлээс олох ашиг
- үр төгсгөл - юмны эцсийн үр дүн
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- үр үндсээрээ өөрчлөгдөх - бүхлээрээ өөрчлөгдөх, бүх зүйл нь өөрчлөгдөх, орвонгоороо өөрчлөгдөх
- үрийн зулай үнэрлэх - үр хүүхэдтэй болох
Хэвшмэл хэлц
[засварлах]- Ном баян
- Тэр баян
- Үр баян
- Мод баян
- Олз оройтохгүй
- Үр хэнздэхгүй
- Үйл нь өмнөө
- Үр нь хойноо
- Үнэн нь өмнөө
- Үр нь хойноо
- Үр биш зүрх
- Эм биш урхи
- Үр минь хүн болжээ
- Үрээ минь морь болжээ
- Үр муут хүн үхэн үхтэлээ зовно
- Үндэс муут мод унан унатлаа зовно
- Үр өвөрт асдаг
- Үг зүрхэнд асдаг
- Үр сайн ч гэсэн
- Угтаа нэг холбоотой
- Үр сайт тарианы уналт их
- Үндэс сайтын навч цэцэг их
- Үр хүн болох
- Үрээ морь болох
- Үр хүүхдээсээ хөндийрвөл
- Өтлөхийн үедээ зовно
- Үрээ даага өссөөр байж адуу болно
- Үр хүүхэд өссөөр байж өрх болно
- Үрээ даага өссөөр байж унаа залгамжилна
- Үр хүүхэд бойжсоор байж өрх залгамжилна
- Үрээ мориныхоо хурдныг үз
- Үр хүүхдийнхээ сайныг хар
- Үрээ морь ижлээ олох
- Үр хүүхэд ханиа олох
- Үс урт бол
- Үр хүүхэддээ ээлтэй
- Үхэр дагасан хүн хүрэн хүртлээ зовно
- Үр муутай хүн үхэн үхтэлээ зовно
- Үхэх хүнд
- Үр зовлон болдог
- Эх эцгийн хийсэн үрд
- Үр хүүхдийн хийсэн түмэнд
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Тайлбар: үр хүүхэд чухал
- Эхийн санаа үрд
- Үрийн санаа ууланд
Тайлбар: эхийн сэтгэл ямарч үед үрийнхээ төлөө байдаг
- Үртэй хүний гол хоёр тасардаг
Тайлбар: үртэй хүн ямагт үрийнхээ төлөө байдаг
- Үртэй хүн үхэж чаддаггүй
Тайлбар: үртэй хүн ямар ч зовлонг даадаг
- Үр өсөж эр болох
- Үрээ өсөж хүлэг болох
Тайлбар: эрийг бүү бас
- Үртэй хүн мөртэй явдаг
Тайлбар: үртэй хүний удам тасрахгүй