цөс
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [ʦцsц]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠰᠣ᠊᠊ᠢ᠊ᠰᠣ
- (сөсү)
Үгийн утга
[засварлах]- I нэр.биезүй.
- Элэгний эсээс боловсорч гардаг ус, цөсний хүчил, пигмент, холестерин, даавар, фермент агуулсан шүүрэл
- II.
- цөс өвс урга. (ойт хээрийн бүсийн чийгтэй нуга газар, ойн хаяагаар ургадаг, холтостон овгийн, олон наст ургамал, малын тэжээл болон эмнэлэгт хэрэглэнэ; буржгар).
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- цөсний хүүдий - элэгний доод талд оршдог, цөс хуримтлуулах уутлаг эрхтэн
- цөсний чулуу анагаах. - эрдэс бодосын солилцоо өөрчлөгдөж цөсний хүүдий, цоргонд эрдэс хуримтлан хатуурч чулуужих нь
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]цөс нэр. цөсний, цөсөнд, цөснөөс
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- цөс хайлах - ихэд айх
- цөс хэмхрэх - цөс хайлах
- цөс цалгих - уур хүрэх, хилэн хөдлөх
- цөс гаргах - хатуужин тэсвэрлэх~Энэ дайны жилүүдэд эгэл ардууд цөс гаргаж, олон ч бэрхшээлийг даван тууллаа даа.
- цөс дутах - чадал тэнхээ дутах~Миний цөс дутаж, арван долоон насны хийморь лундаа үхэж, олны өмнө шившгээ хутгасан ч нулимсаа хатсан хойно бас шилийн цаана хашхиран занаж, өшрөхдөө эрийн шийр зааж Пунсалмаа дээр очсоор байлаа (Ж.Дашзэгвэ, Орхоны овилго).
- цөс нь дэлбэрэх - ихэд айх~Түшмэдийн царай нь барайж, цөс нь дэлбэрэх шахав (С.Дашдэндэв, Улаан наран).
- цөс [нь] хавиргаа дэлсэх - уурлах~Сара ингэж яриад түр амьсгаа авах гэж зогсозносон боловч дахин баахан юм ярих сан хэмээн цөс нь дэлсэж байв (Жек Лондон, Саран хөндий).
- цөс нь хагарах/цөс нь хагарч, сүнс нь сарних - их л айх~...аюулт агшин санаанд нь зурсхийн орж ирэх үед бүхий л бие зарсхийх шиг боллоо. Түүний оронд өөр ямар ч хятад хүн байлаа гэсэн зүрх нь чичирч, цөс нь хагарах байсан буй за (Зян Рун, Чонон сүлд).
- цөс [нь] хайлах - ихэд айх~Орос жанжны хүйтэн царай, ёгт үгнээс цөс нь хайлж, сүнс нь зайлсан ноён, туслагч хоёр цэрэг татах тушаал шийтгэн, хэдэн зүг тахар гаргав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
- цөс цалгих - уур хүрэх, хилэн хөдлөх~Хүнийг цэвдэг сэтгэлээр үздэг Балдуу мэтийн муу тамиртай хүн цөөнгүй байдгийг бодохоос, өөрийн эрхгүй шаралхаж, цөс минь цалгих шиг санагддагийг хэлэх үү (Ц.Цэдэнжав, Хаврын урь). ~Энэ аймшигт авиаг Балданцэрэн анх сонсохдоо цөс цалгиж, зүрх шимшрүүлж байсан бөгөөд харин өнөөдрийн хувьд гэвэл, зайлшгүй үхэх эрүү шүүлтийг ердөө л бүх чадлаараа үзэх нь яамай хэрэг гэж бодох болсон ажээ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
- ↑ зүрх цөсгүй
Хэвшмэл хэлц
[засварлах]- Зүрх нь дэлсэж
- Цөс нь хөөх
- Зүрх нь өөхөлж
- Цөс нь хавиргаа дэлсэх
- Цөс зориг нийлээд сүр сүлдийн үйл гүйцнэ
- Сүсэг бишрэл нийлээд шүтээн тахилгын үйл гүйцнэ
- Цөс зориг сүмбэр уулыг нүүлгэнэ