iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://mn.wiktionary.org/wiki/нүүр
нүүр - Викитоль Jump to content

нүүр

Викитоль-с

Нүүр халах

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[nь:r]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠨᠠᠬᠥ᠊ᠷ᠊ᠢ
ᠨᠢᡍᠣ᠊᠊ᠷ


(нигур)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. биезүй. Хүн, амьтны толгойн өмнө тал, магнайгаас доод эрүүний зах хүртэлх хэсэг
  2. шилж. Хүмүүсийн хоорондын найр тал, нэр хүнд
  3. Юмны өвөр буюу өнгөн тал
  4. Ном, сонин, сэтгүүлийн хуудасны нэг тал
  5. Албан бичгийн эхэнд хэвлэсэн буюу дарсан тусгай тэмдэглэл
II нэр.хуучир.
  1. Нүүгээд буух газар.

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
нүүрээ арчих - хүн, амьтан толгойн өмнө талаа арчих
нүүрээ угаах - хүн, амьтан толгойн өмнө талаа угааж цэвэрлэх
нүүрээ харах - хүн, амьтан ямар нэгэн юманд толгойн өмнө талаа харах
нүүр нүүрээ харалцах - өөд өөдөөсөө харах
нүүр улайх - а.царай улаан ягаан өнгөтэй болох; б.шилж. ичиж зовох
улаан нүүрээрээ уулзах - яг тулгарах, учрах
нүүр учрах/нүүр тулах - биеэр уулзан учрах
нүүр гарын алчуур - нүүр гараа арчдаг алчуур
нүүр зулчилзах - ичиж зовсон царай гаргах
нүүр жалмайх - ичиж зовохыг мэдэхгүй байх
нүүр улалзах - ихэд ичих
нүүр түлэх - ичээх, шившиг болгох
нүүр халах - ичиж зовох
нүүр халаах/нүүр шарах - ичээх
нүүрэнд гал ноцох мэт болох - туйлын их ичих
нүүрнээс гал гарах - ихэд ичих, санаа зовох
нүүр хийх газаргүй болох - ихэд ичиж зовох, түүнээсээ болж хүний өөдөөс эгц харж чадахгүй байх
нүүр хагарах - а.олны өмнө ичиж зовохоо болих, биеэ барихаа болих; б.танилцах, ойртон нөхөрлөх
нүүр тахлах - а.хүнд бага ч гэсэн юм өгөх; б.хүнд байдалд орсон үед тусалж дэмжин нэр төрийг нь муутгалгүй авч гарах
нүүрээ шир­лэх - ичиж зовохоо байх, хүн чанар­гүй загнах
нүүр бөхтэй - зузаан нүүр­тэй
зузаан нүүртэй - ичиж зовохыг мэдэхгүй
нүүр баатар - ичих зовох зүйлгүй бардам
нүүр дүүрэн - тарган цатгалан
нүүр дүүрэн инээмсэглэх - сэтгэл ихэд ханамжтай инээмсэглэх
нүүр харагдтал зүлгэх - тухайн зүйлд хүний нүүр царай харагдтал цэвэрлэх
нүүрэн дээрээ - өнгөндөө, гаднаа
нүүрэн дээр нь хэлэх - алдаа дутагдлыг нь ил тодоор өөрт нь хэлэх
нүүр нүдгүй цохих - хаа сайгүй, хамаагүй цохих
нүүрийг нь угаах гээд нусаа түрхэх - нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэдэгтэй адил
нүүр муутай - а.нэр муутай; б.найз нөхөдгүй
нүүр сайтай - а.нэр хүндтэй; б.олон найз нөхөдтэй
нүүрийн буянтай - нэр хүндтэй хүн, олонд сайн нэртэй
нүүрээ буруулах - а.эгцлэн харахгүй байх; б.шилж. зангаа хувиргах, уулзахаас зайлсхийх
нүүр харах - а.уулзах; б.шилж. танилаар тал тохой татах
авдрын нүүр - авдрын урд тал
номын нүүр - ном бичгийн өнгөн тал
тавдугаар нүүр - тавдахь хуудас
албан бичигт нүүр дарах - албан бичигт тусгай тэмдэг дарах
хоёрдахь жилийн нүүр үзэх - хоёр жил болж байх
нүүр үзэх - а.уулзах; б.цаг хугацааг туу­лан өнгөрөөх

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

нүүр нэр. *улаан ~ээрээ уулзах (яг тулгарах)

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]
  • нүүр ам - хүн, амьтны толгойн өмнө этгээд болон уруулын завсарх сүв
  • нүүр гар - хүн, амьтны толгойн өмнө этгээд болон мөрнөөс хурууны шувтрах үе хүртэлх хэсэг
  • нүүр царай - а.хүний зүс царай; б.шилж. өнгө төрх, байдал
  • нэр нүүр - нэр хүнд

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
нүүр халуун - зайлсхийх, эс зөвшөөрөхөд хэцүү байдал
нүүр нүдгүй - а.хаа сайгүй, зай завсаргүй; б.ширүүн, их
хоёр нүүртэй хүн - эсрэг тэсрэг хоёр этгээдэд үнэнч байдал үзүүлж, хоёуланд нь тал засагч
нүүр тал харах - танилаар тал тохой татах, зүй бусаар дотночлон үзэх
нүүр өгөх - а.эелдэг зан гаргах, найр тавих; б.эрхлүүлэх
нүүр алдах - нэр хүндгүй болох
нүүрээ барах - нэр хүндээ алдах
нүүр үзүүлэх - эелдэг зан ааш гарган найрсаг хандах
нүүрээ улалзуулах - олны өмнө муугаа дуудуулж, ихэд ичих
нүүр шагнах - найрсаг, ая талтай хандах
хоёр нүүр гаргах - санаа зорилго, ажил үйл өөр хүмүүст нэгэн зэрэг үйлчлэх
нүүр алдахнэр хүндгүй болох~Заанд уурга алдаагүй, засагт нүүр алдаагүй.
нүүр баасдах/баастахнүүр улайлгах, ичээх, нэр муутгах, нэр бузарлах~Луу гүний баян Итгэлтэд сул юм амсуулж нүүрээ баасдъя гэж хэн бодох вэ дээ гэж Бадарч хөгжилтэй инээв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
нүүр баатарсанаа зовохгүй, сэтгэл амар, бардам~Дамдин өөрийнх нь биш болохоор нүүр баатар “Базаржавынх” гэлээ (С.Дашдооров, Говийн өндөр).
нүүр бөхичдэггүй~Нүүр бөх ноёд нутгаа харлуулах (хэвш).
нүүр буруулахзугтах, бултах~Ижил сүргээсээ хөөгдөн гарсан байдаснууд эцгийн энэрлийг үүрсэн гуйх боловч азарга ууртай нүдээ дүрлийлгэн, хамраа тачигнуулж, эрчит дөрвөн туурайгаа цавчлах нь охиноосоо нүүр буруулсныг илтгэнэ (Зян Рун, Чонон сүлд). ~Намсрай Балданцэрэнг харахтайгаа зэрэг нүүр буруулан байцаагчид дугтуйтай бичиг гаргаж өгөөд мөн нүд буруулсан чигээрээ гарав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
нүүр дүүрэнтарган цатгалан, бардам, сэтгэл ихэд ханамжтай~Өмнө нь түүнийг гэрэл гэгээ, нүүр дүүрэн инээмсэглэл даллан хүлээж байх шиг бодол төрнө (С.Лочин, Сэтгэлийн өнгө).
нүүр нүдгүйхаа сайгүй, зай завсаргүй, хамаагүй~Шороон шуурга болох нь... нүүр нүдгүй улаан шороо айсуй (Б.Бааст, Ногтруу). ~Толгойгоо тэмээний бөхнөөс жаахан өндийлгөвөл хайр чулуу нүүр нүдгүй цохиж, зүүгээр шивэх мэт өвтгөнө (С.Эрдэнэ, Хонгор зул).
нүүр олохбусдад саймшран тал засах~Сайхан хүүхний өнгөнд тачаадсан дэргэдийн тэр ламбугай эрх танхил зантай тэр сайхан хүүхэнд нүүр олох гэж элдвээр оролдож байгаад…(Б.Ринчен, Үүрийн туяа).
нүүр өгөхэелдэг зан гаргах, найр тавих~Дүгэрээ болон Доржтой арван жил хамт суралцсан найз нь бөгөөд өвөө нь түүнд нүүр өгдөггүй, түүнтэй үерхэхийг аль болохоор хорьдог байжээ (Н.Банзрагч, Өглөө).
нүүр тал олохөөрийн тусын тулд ая тал засан ихэс дээдсийн сэтгэлд таалагдах~Би одоо амбанд нүүр тал олж давхар пүнлүү хүртэнэ гэж горилох цаг өнгөрсөн (Ж.Пүрэв, Гурван зангилаа).
нүүр талтайтанилаар тал тохой татах, зүй бусаар дотночлон үзэх~Урьд Жавзандамба хутагтад их нүүр талтай явсан (Б.Ринчен, Үүрийн туяа).
нүүр тахлаха.хүнд бага ч гэсэн юм өгөх~Уух уухгүй нь хамаагүй. Амьтны нүүрийг тахалж, өөрийнхөө нүүрийг халууцуулахгүй бол болох нь тэр (М.Цэдэндорж, Хүний нүүр халуун). б.хүнд байдалд орсон үед тусалж дэмжин нэр төрийг нь муутгалгүй авч гарах
нүүр түлэхичээх, шившиг болгох~Тоглоом авч буцаж явахдаа –Ээ чааваас, нээрээ ч тиймэрхүү юм уу, ингэж нүүрээ түлдэг байх гэж (Л.Ванган, Худалдагчийн зүүд).
нүүр улайхичиж зовох~Энэ газар би хэдэн үе болтол ингэж нүүр улайж явсангүй (Д.Нацагдорж, Их авхай).
нүүр учрах/тулахбиеэр уулзан учрах~Багш нь Сувд дүүтэй нүүр тулж, үгийн нь өнгийг тогших уу даа гэж өвгөн Нэрэн ихэд санаашран өгүүлээд, урдаа дэлгэсэн номын хуудсыг сөхөв (З.Баттулга. Уяхан замбуутив).
нүүр үзүүлэхэелдэг зан ааш гарган найрсаг хандах~Харахаас ялдам хонгор бүсгүй ээ, хайрын тухай битгий дуулаач, наалинхай хонгор аашаа дэлгэж надад битгий нүүр үзүүлээч (Б.Явуухулан, Харахаас ялдам хонгор бүсгүй ээ).
нүүр үзэхцаг хугацааг туулан өнгөрөөх~Гэр ядуу тул эх нь түүнийг хотод илгээж Дагдангийнд зарцлуулан суулгасаар гурван жилийн нүүр үзэж байгаа нь энэ (Д.Нацагдорж, Цагаан сар ба хар нулимс).
нүүр халаах/шарахичээх~Ингэж хөгөө чирснийг минь ярьж нүүр халаах бий гэж Доной зовж байлаа (С.Дашдэндэв, Луу).
нүүр хагараха.олны өмнө ичиж зовохоо болих, биеэ барихаа болих~Гүдэс хээгүй зантай Дамдин энэ залуусын дунд орсноор бишгүй л нэг нүүр хагарч, нүд тайлж байлаа (С.Дашдооров, Говийн өндөр). б.танилцах, ойртон нөхөрлөх
нүүр халахичиж зовох~Бусад айлын хүүхдүүд мөн ч сайхан юм урлаж, бид хүүхдээ тийм юманд сургах нь яав даа. Мөн ч нүүр халлаа шүү (М.Цэдэндорж, Хүний нүүр халуун).
нүүр халуунтанил дотно хүн юм гуйхад татгалзах хэцүү~Танилын нүүр халуун.
нүүр хийх газаргүй болох/болгохтуйлын их ичиж зовох~Санжаа Должинд санаархаж байна гэдгийг бригадынхнаар барахгүй баазаар нэг шуугилдах болсон тул Должин туйлгүй ичиж, нүүр хийх газаргүй болов (Б.Банзрагч, Өгсүүр зам). ~Чи өчигдөр хуриман дээр намайг хундагаар шахаж, ая бариулж ёстой нүүр хийх газаргүй болголоо доо.
нүүр шагнахнайрсаг, ая талтай хандах~Үзэсгэлэнт дагинаас мөхөс хүнийг өндөр үүлэндээ агуулж, нүүр шагнасанд туйлаас баярлах бөгөөд нэн ялангуяа хүсэж лавлах зүйлийг гэдрэг ухуулан сургах гэсэнд онц баярлан талархана. (М.Ядамсүрэн, Залуу хос).
нүүрийн буянтайнэр хүндтэй хүн, олонд сайн нэртэй~Ер нь Хүрэл нүүрийн буянтай хүн байв. Сэлээдий буутай ноёноос аваад бас бусад гамин цөм дотночлон үзнэ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
нүүрнээс гал гарахихэд ичих, санаа зовох~Миний зовсон гэдэг чинь, энэ балай яриа ахын чихэнд хүрчихдэггүй байгаа гэхээс нүүрнээс гал гарах шиг боллоо (Э.Оюун, Би эндээс явахгүй).
нүүртэй болоххүний өөдөөс харах нэр төртэй болох~Энэ их өр зээлнээсээ салж, амьтан ах дүүгийнхээ өмнө нүүртэй болсон нь сайн хэрэг.
нүүрэн дээр ньил шууд, дэргэд нь, ил тод~Өвгөн тэрэгч Сономыг хүний шаар гэж дотроо их л голж түүний зусар зулгуйч, хомхой долгомцгийг нүүрэн дээр нь улаа бутартал хэлэх дуртай (Ш.Гаадамба, Тэрэгчийн хүү).
нүүрээ/нэр нүүрээ барахнэр нүүргүй болох~Харамч хүнээс юм гуйна гэдэг нэр нүүрээ барахаас өөрцгүй хэрэг.
нүүрээ бодоххар амиа бодох~Нэрт хуульч нүүрээ бодоод, энэ маргаанд орсонгүй.
нүүрээ буруулахзангаа хувиргах~Тэгээд нүүрээ буруулах зуур “би энэ согоо, солонго шиг амьтны өмнө ямар үхээрийн муухай харагдаж байгаа бол” гэж гаслантайгаар боджээ (Д.Маам, Тэмээний дууль).
нүүрээ нулимсаар угаахмаш их уйлах~Үхлийн өмнө хүчгүйдээ бухимдсан бухимдал, дэмий зэмлүүлсэндээ гомдсон гомдлыг ийнхүү гашуун нүүрээ нулимсаар угаахаас өөр арга байсангүй.
нүүрээ ширлэхичиж зовохоо байх, хүн чанаргүй загнах~Хүний нулимс байтугай цус үзэхээсээ айхгүй болж нүүрээ ширлэсэн Содов Пагмын гиншин уйлах дуунд ер уярах шинжгүй магнайныхаа арьсыг атируулан хээв нэг эвшээв (П.Хорлоо, Багш).
↑ зөөлөн нүүртэй
↑ зузаан нүүртэй
↑ нэр нүүр
↑ улаан нүүрээрээ уулзах
↑ хоёр нүүр гаргах
↑ хоёр нүүртэй
↑ ширэн нүүртэй
↑ ширэн нүүр гаргах
↑ ямар нүүрээрээ

Хэвшмэл хэлц

[засварлах]
Нүүр гараа угааж
Нус нулимсаа арилгаж яв
Нүүр их боловч
Цааз халхлах нь бэрх
Нүүр ичиж
Нуруу айх
Нүүр нь нөөхий болж
Нүд нь зөөхий болох
Нүүр нь нүх болсон
Нүд нь цэх болсон
Нүүр нь сайхан
Нуруу нь бөгтөр
Нүүр өгөхөд
Бөгс өгөх
Нүүр өгөхөд
Хамар авахгүй
Нүүр тулж танилцсангүй
Нүд тулж үзсэнгүй
Нүүр халахад
Чих янгинадаг
Нүүр хүнд далдгүй
Нүгэлт хүнд итгэлгүй

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Нүүрийн хөөг угаавал арилна
Нүглийн хөө үхэвч арилахгүй

Тайлбар: гутамшигт хэрэг явдал үйлдвэл хэзээ ч үл мартагдана

Цэцэн үг

[засварлах]
Нүүр улайж
Нүд бүлтийх

Тайлбар: ихэд айж гайхах

Ичих нүүрэндээ илэг наах

Тайлбар: муу үйл хийгээд огт зовохгүй, тоохгүй байх

Нүүр өгөхөд хамар авахгүй

Тайлбар: гар бариад бугуй барих

Нэрийн хор
Нүүрний хир

Тайлбар: нэр хүнд сэвтээх зүйл