iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://mn.wikipedia.org/wiki/Air_Force_One
Air Force One — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Air Force One

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Air Force One нислэгийн зам дээр

Air Force One (орч.: агаарын зэвсэгт хүчин нэг) гэдэг нь Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн зорчиж буй америкийн агаарын зэвсэгт хүчний онгоцыг дуудах дуудлагын нэр юм. Ерөнхийдөө энэ нэршлийг америкийн ерөнхийлөгч болон түүний туслах бүрэлдэхүүнийг тээвэрлэхэд зориулан тусгайлан тоноглосон нисэх онгоцонд хэрэглэдэг. 1990 оноос хойш хоёр ширхэг холын зайн нислэгт зориулсан Боинг 747-200B онгоцыг VC-25A гэсэн тэмдэглэгээтэй хэрэглэгдэж байна.

Ихэнх тохиолдолд ерөнхийлөгчийн зорчиж буй онгоц бүхэн автоматаар Air Force One болдог гэж буруу ойлгоод байдаг. Зөвхөн агаарын зэвсэгт хүчний харьяанд байгаа агаарын тээврийн хэрэгслийг л (онгоц болон нисдэг тэрэг) Air Force One гэж дууддаг. Хэрэв тэнгисийн зэвсэгт хүчний мэдэлд байгаа нисдэг тэргээр зорчиж байгаа бол тухайн нисдэг тэргийг дуудах нэр нь Marine One болно. Харин тэнгисийн цэргийн мэдэлд байгаа нисэх онгоцоор зорчих үед тус нисэх онгоцны дуудах нэр нь Navy One болно. Үүнтэй ижлээр хэрвээ ерөнхийлөгч иргэний агаарын тээврийн хэрэгслээр зорчсон тохиолдолд тус онгоцыг Executive One[1] гэж дууддаг байна.

 Commons: Air Force One – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Air Force One – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Federal Aviation Administration (Hrsg.): Air Traffic Organization Policy (PDF), S. 78.