Хонь
Хонь | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Монгол Хонь
| ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Гэршүүлсэн
| ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Ovis aries Линней, 1758 |
Хонь нь дөрвөн хөлтэй, салаа туурайтай хивдэг хөхтөн амьтан юм. Эр хонийг хуц, ирэг гэх ба үр төлийг хурга гэнэ. Хүн төрөлхтөн анх хонийг МЭӨ 9000-11,000 жилийн тэртээ Евроазийн нутагт мах, үс ноос, сүүг нь ашиглахаар гаршуулсан гэж үздэг.
Өнөөгийн байдлаар дэлхий дээр 1 тэрбум гаруй хонь байх ба манай оронд 20 сая орчим байна. Хятад(144 сая), Австрали (98 сая), Энэтхэг (60 сая), Иран (54 сая), Шинэ Зеланд (44 сая), Их Британи (36 сая), ӨАБНУ( 29 сая), Түррк (27 сая), Пакистан (24 сая), Испани (23 сая).
Манай улсад ч мөн адил хонийг их эртнээс гэршүүлэн өсгөсөн ба Монголын мал аж ахуйн гол амьтан болохынхоо хувьд үхэр, адуу, тэмээ, ямааны хамтаар таван хошуу мал хэмээн нэрлэгддэг. Хонь нь таван хошуу мал дотроо бог мал юм.
Хонины сонсгол сайн хөгжсөн бөгөөд гэнэтийн чимээ шуугианыг соргог сонсдог байна. Эзнийхээ дуу хоолойг бусдаас ялгаж салгаж чаддаг. Нүдний байрлал хажуу байдаг ба хэвтээ сунасан хүүхэн харааны харах өнцөг ойролцоогоор 270-320 ° хүртэл харах боломжтой тул толгойгоо эргүүлэлгүйгээр арын зүйлийг харах боломжтой байдаг. (тогойны их үс ноос нь харах өнцгийг багасгадаг байх талтай). Ер нь хонь сүүдэртэй газраас зайлсхийж, задгай, гэрэлтүүлэг сайтай газрыг илүүд үздэг. Хонь нь өнгө ялгах чадвартай бөгөөд хар, улаан, хүрэн, ногоон, шар, цагаан зэрэг хэд хэдэн өнгийг ялгаж чаддаг байна. Хонь толгойгоо үе үе өргөж, сүрэгт байгаа хонины байршлыг шалгадаг бөгөөд энэ нь бэлчээрийн үед сүргээсээ тасраагүй байгааг шалгах боломжийг олгодог. Тусгаарлагдсан хонь ганцаараа байгаа үед стрессийн шинж тэмдэг илэрдэг байна.
Амт ба үнэр нь хонины мэдрэхүйн чухал эрхтэн юм. Хонь нь чихэрлэг, исгэлэн ургамлыг илүүд үздэг бөгөөд ихэвчлэн гашуун нясуун ургамлыг үл тоомсорлодог. Хоолны сонголтод хараа болон мэдэрхүйн чадвар бас чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.
Гэрийн хонь майлах, орилох, шуувтнах, хурхирах зэрэг олон янзын дуу чимээ гаргадаг гэж ангилж болно. Хонин сүргийн гишүүд бие биетэйгээ харилцахад хамгийн түгээмэл сонсогддог чимээ бол майлах, ялангуяа эх нь хургатайгаа харилцаж нэг нэгийгээ хайх, дуудах гэсэн утга агууллга илэрхийлдэг. Хонь бүрийн майлах нь өөр байдаг тул дугаар нь нэг нэгийгээ ялгаж салгаж чаддаг байна.