Фрэнсис Форд Коппола
Фрэнсис Форд Коппола (англи. Francis Ford Coppola; 1939 оны 4-р сарын 7-нд АНУ-ын Детройт хотод төрсөн) — Америкийн алдартай кино найруулагч, кино зохиолч, продюсер юм. Мафийн тухай Загамайлсан эцэг (кино) (англи. God father) нэртэй гурвалсан кино болон Вьетнамын дайны тухай «Өнөөгийн Апокалипс» (англи. Apocalypse Now) кинонуудаар их алдаршсан найруулагч. Фрэнсис 6 удаагийн «Оскар»-ын шагналтан. Кино урлагийг хөгжүүлсний төлөө олгодог «Ирвинг Тальбергийн нэрэмжит шагнал» хүртсэн. Ф.Коппола мөн «Дал модны алтан навч» 2 удаа шагналтан юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Фрэнсис Форд Коппола 1939 оны 4-р сарын 7-нд АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод төржээ. Эцэг Кармайн Коппола (1910–1991) Детройтын симфони найрал хөгжмийн флейтчин, эх Итали (гэрлэхээс өмнөх овог Пеннино; 1912–2004). Тэрээр гурван хүүхдийн хоёр дахь нь байсан: түүний том ах Август Коппола (Николас Кейжийн эцэг), эмэгтэй дүү - жүжигчин Талиа Шайр (англи. Talia Shire). Италийн Берналда хотоос гаралтай, өвөг эцэг нь АНУ-д цагаачилж иржээ. Түүний эхийн эцэг буюу өвөг эцэг нь Неаполь хотоос гаралтай, Италийн алдартай хөгжмийн зохиолч Франческо Пеннино юм. Коппола нь Хенри Фордын эмнэлэгт төрсөн төдийгүй хөгжимчин эцэг нь автомашин үйлдвэрлэгчтэй холбоотой байсан тул түүний дунд нэрийг Хэнри Фордыг хүндэтгэн өгсөн гэдэг.
Фрэнсис хүүхэд байхдаа полиомиелит өвчнөөр өвчилж, бага насныхаа ихэнх хугацааг хэвтэрт өнгөрүүлсэн нь гэрийн хүүхэлдэйн театрын жүжиг үзэж байхдаа уран сэтгэмжээ хөгжүүлэх боломжийг олгожээ.
Хүүхэд байхдаа Коппола дунд зэргийн сурагч байсан ч технологи, инженерчлэлд маш их сонирхолтой байсан тул найзууд нь түүнийг "Шинжлэх ухаан" (англи. Science) гэж хочилдог байжээ. Тэрээр үлээвэр хөгжимд суралцаж Нью-Йоркийн цэргийн академид хөгжмийн тэтгэлэг хүртсэн.
Тэрээр 1955 онд томоохон хувийн Хофстрын их сургуульд (англи. Hofstra University) элсэж театрын урлагт суралцжээ. Тэнд драмын урлагийн тэтгэлэг авч чаджээ. Энэ нь түүний театрын найруулагчийн чиглэлээр суралцах сонирхолыг улам ихээр өдөөж өгчээ.
1962 онд Коппола алдарт найруулагч Рожер Корманы туслах найруулагчаар ажиллаж, 1963 онд "Галзуу 13" хэмээх анхны киног найруулахад оролцжээ. Марио Пузогийн ижил нэртэй романаас сэдэвлэн 1972 онд бүтээсэн “Загалмайлсан эцэг” кино маш их шуугиан тарьсан. Гол дүрд Марлон Брандо, Аль Пачино нар тоглосон. Энэ киног дараа нь үргэлжлүүлэн, дахин хоёр цувралыг гаргасан юм.
1975 онд Коппола Калифорни мужийн Напа тойрогт усан үзмийн талбай бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авч, дарс үйлдвэрлэж эхлэв. Сүүлд тэрээр арав гаруй төрлийн дарс үйлдвэрлэдэг болсон. Тэрээр өөрийн гаргаж авсан нэгэн оргилуун дарсаа охин Софиагийнхаа нэрээр нэрлэсэн байна.