Нобелийн физикийн шагнал
Нобелийн физикийн шагнал (швед: Nobelpriset i fysik) Шведийн хааны шинжлэх ухааны академиас жил бүр олгодог шагнал. Энэ нь 1895 онд Альфред Нобелийн бий болгосон таван шагналын нэг бөгөөд 1901 оноос хойш олгож ирсэн юм.
Физикийн салбарын анхны Нобелийн шагналыг Германы физикч Вильхельм Конрад Рентген хүртсэн түүхтэй. Энэ шагналыг Стокхольм хотноо Нобелийн нас барсны ойн өдөр буюу 12-р сарын 10-нд олгодог уламжлатай.
Шалгаруулах үйл явц
[засварлах | кодоор засварлах]Физикийн салбарын Нобелийн шагналд жилд гурав хүртэлх хүнийг шалгаруулж болдог. Бусад зарим Нобелийн шагналтай харьцуулахад физикийн шагналд нэр дэвшүүлэх, сонгох нь урт бөгөөд нарийн үйл явц юм. Тийм ч учраас энэ шагнал жил ирэх тусам улам бүр нэр хүндтэй болж, улмаар дэлхийн хамгийн чухал физикийн шагнал болсон юм.
Нобелийн шагналтнуудыг Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академиас сонгогдсон таван гишүүнээс бүрдсэн Физикийн Нобелийн хороо шалгаруулдаг байна. Эхний шатанд хэдэн мянган нэр дэвшигчдийг санал болгодог. Эдгээр нэрийг эцсийн шалгаруулалтаас өмнө мэргэжилтнүүд судалж, хэлэлцдэг.
Гурван мянга орчим хүнд нэр дэвшүүлэхийг урьсан маягтыг илгээдэг. Нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийг тавин жилийн турш олон нийтэд зарладаггүй, мөн нэр дэвшигчдэд мэдэгдэж байгаагүй юм. Нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тавин жилийн хугацаанд битүүмжилдэг ажээ. Гэсэн хэдий ч бодит байдал дээр зарим нэр дэвшигчдийн нэрс өмнө мэдэгддэг байна.
Өргөдлүүдийг хороо хянадаг бөгөөд ойролцоогоор хоёр зуун нэр дэвшигчийн жагсаалтыг эдгээр чиглэлээр сонгогдсон мэргэжилтнүүдэд дамжуулдаг байна. Тэд жагсаалтыг арван тав орчим нэр болгон шүүдэг байна. Тус хороо нь холбогдох байгууллагуудад зөвлөмжийн хамт тайлангаа хүргүүлдэг. Нас барсны дараа нэр дэвшүүлэхийг зөвшөөрдөггүй ч шагналын хорооны шийдвэр (ихэвчлэн 10-р сард) болон 12-р сард болох ёслолын хооронд хэдхэн сарын дотор нас барсан тохиолдолд шагналыг авах боломжтой. 1974 он хүртэл нас барсан хүнд шагнал хүртээж, нас барсан тохиолдолд олгохыг зөвшөөрдөг байсан.
Физикийн салбарын Нобелийн шагналын дүрэмд ололт амжилтын ач холбогдлыг "цаг хугацааны шалгуур" давах шаардлагатай байдаг. Практикт энэ нь нээлт болон шагналын хоорондох зай ихэвчлэн 20 орчим жил байдаг ч хамаагүй урт байж болно гэсэн үг юм. Тухайлбал, 1930 онд хийгдэж байсан оддын бүтэц, хувьслын талаарх бүтээлийнх нь төлөө 1983 оны Физикийн Нобелийн шагналын хагасыг С.Чандрасекхард олгосон байна. Энэ аргын сул тал нь бүх эрдэмтэд өөрсдийн бүтээлийг хүлээн зөвшөөрөхөд хангалттай урт насалдаггүй явдал юм. Шинжлэх ухааны зарим чухал нээлт хийсэн хүмүүст тус шагналыг хэзээ ч олгож байгаагүй, учир нь нээсэн хүмүүс тэдний ажлын үр нөлөөг үнэлэгдэх үед хэдийнэ нас барсан байжээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Физикийн салбарын Нобелийн шагналын эзэн алтан медаль, шагналын диплом болон мөнгөн шагнал авдаг. Мөнгөний хэмжээ нь Нобелийн сангийн тухайн жилийн орлогоос хамаардаг байна. Шагналыг нэгээс олон шагналтанд олгосон бол мөнгийг тэдний хооронд тэнцүү хуваадаг ажээ.