iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://mn.wikipedia.org/wiki/Монизм
Монизм — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Монизм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монизм (эртний грекээр μόνος — нэг, ганц) гэдэг нь олон төрлийн мэт санагдаж байгаа оршин тогтнол эсвэл субстанцууд нь эцэстээ бүгд нэг л зүйлээс эхтэй, дэлхий ертөнцөд зөвхөн нэг л хууль зүйн тогтолцоо байдаг гэдэгийг баримтлах философийн сургааль юм. 2 болон түүнээс дээш субстанц байдгийг таамагладаг дуализм, плюрализмыг бодвол монизм нь олон дотоод үр дагавартай. Дуализм, плюрализм нь монизмын эсрэг ойлголт гэсэн үг юм.

Монизмын тухай ойлголтыг анх Х.Вольф дуализмын эсрэгээр тавьж гаргаж ирсэн. Монизмын ойлголт нь Гегелийн гүн ухааныг ашиглагдах үеэс эхлэн өргөн тархсан.

Философид монизм нь 3 төрөл байдаг:

  1. Идеализм, феноменализм, оюун ухааны монизм нь ганцхан бодит зүйл нь төгс байдал ба материаллаг бодит байдал нь төгс хэлбэрийн (хүний оюун ухаан эсвэл бурхан) ямар нэг төрлийн идэвхт байдлаас үүсдэг гэдгийг батладаг. Идеалист монизм нь Платон, Юм, Гегель, Владимир Соловьевын гүн ухаанд болон орчин үеийн неотомизм, теизмд илүүтэйгээр тусгагдсан байдаг.
  2. Нейтрал (саармаг) монизм нь оюун ухаан болон материаллаг зүйл нь ямар нэгэн гуравдагч субстанцад эсвэл энергид хамаарах магадлалтай гэж баталдаг. Нейтрал монизм нь Б.Спиноза, Б.Рассел нарын философи юм.
  3. Физикализм эсвэл материализм нь ганцхан бодит зүйл нь материаллаг, харин оюун ухаан сэтгэл санаа нь материаллагт хамаарна гэж батладаг.

Материалист монизм нь Ван Чун, Демокрит, Эпикур Лукреций Кар, XVIII зууны материалистууд, Фейербахын гүн ухаан болон марксизм, позитивизмд их тусгагдсан байдаг.

Монизмын бусад хэлбэрүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Функционализм нь материализмтай адил ухаан бодол нь материаллаг байгалаас эхтэй, гэхдээ субстрат (биет) ойлголтоор биш харин гүйцэтгэх үүргийн мөн чанараар. Ухаан бодол нь нейрон буюу мэдрэлийн системын харилцан үйлчлэлцэл, тодорхой физик процесс бус гүйцэтгэх үүргийн харьцаа юм. Оюун ухаан бодлын процессууд нь нейронуудаас гадна өөр бусад субстратад боловсрох боломжтой. Энэ үзэл баримтлал нь танин мэдэхүйн шинжлэх ухаан болон хийсвэр оюун ухаанд илүү түгээмэл хөгжсөн байдаг.
  • Элиминативизмын хувьд ухаан бодлын тухай хэлэлцэх нь, түүний үүслийн тодорхойгүй байдлын хүчинд, шинжлэх ухааны үндэслэлгүй гэж баталдаг. Бид бүхэн эртний Грекийн дэлхий, гал, ус, агаар нь орчлон ертөнцийн эхлэл гэсэн төсөөллөөс татгалзсантай адил, ухаан бодлын тухай ойлголтоос татгалзах хэрэгтэй. Элиминативизмын дэмжигчид нь үндсэн бихевиористууд юм.
  • Аномал (хэвийн бус) монизмыг анх 1970 онд Дональд Дэвидсон санал болгосон. Энэ онол нь нэгдүгээрт, бодох үйл явц нь физик процесстой холбоотой, хоердугаарт, бодох үйл явц нь хэвийн бус (хэвийн хэмжээнээс гажсан) байдаг, өөрөөр хэлбэл энэ процессуудад физик тодорхойлох хүчин зүйл илрэхгүй бөгөөд тодорхой физикийн хуулиар тайлбарлагдахгүй. Сингуляризм нь дэлхий ертөнцийн бүх онцлогуудыг гаргадаг, түүний олон төрлүүд нь бүгд монизмын зарчмаас гаралтай.

Эрх зүйн хувьд монистууд бүх хууль зүйн тогтолцооноос нэг л ерөнхий эрх зүй байна гэж нотолдог. Бүх эрх зүй эцсийн эцэст хувь хүмүүс рүү хандна. Хүмүүсийн хоорондох бүх харилцаа нь төгсгөлдөө зохион байгуулагдсан нийгмийг ч үл тоомсорлох болно.

Stub icon

Энэ шашны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.