iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://mn.wikipedia.org/wiki/Кими_Райкконен
Кими Райкконен — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Кими Райкконен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кими Райкконен
Кими Райкконен
Төрсөн огноо1979 оны 10 сарын 17
Формула-1 ДАШТ-ийн замнал
Иргэншил Финланд
Дэлхийн аварга1 (2007)
Багууд2001 Заубер • 2002–2006 МкЛарен • 2007–2009 Феррари • 2012–2013 Лотус • 2014–2018 Феррари • 2019–2020 Заубер
Гараа292
Ялалтын тоо21
Шагналын тавцанд гарсан тоо103
Нийт авсан оноо1816
Поле байрлал18
Хамгийн хурдан тойрог46
Анхны гараа2001 оны Австралийн гран-при
2018 оны байр3. (251 оноо)

Кими-Матиас Райкконен (фин. Kimi-Matias Räikkönen, [ˈkimi ˈmɑtiɑs ˈræikːønen] * 1979 оны 10 сарын 17 Эспоо) нь Финландын авто- болон ралли уралдааны жолооч. Кими Райкконен 2001 оноос 2009 он хүртэл Формула-1-д уралдаан оролцсон бөгөөд 2007 онд Скудериа Феррари багт байхдаа дэлхийн аварга болсон юм. 2009 онд Раллид зочноор оролцсоныхоо дараа тэр 2010 онд Раллигийн ДАШТ-д шилжин очсон ба тэнд 2011 он хүртэл нийт 21 Раллид уралджээ. 2012 онд Райкконен буцаад Формула 1-д ирэн хоёр улирал Лотус багийн төлөө уралдав. 2014 оноос хойш Феррари багт ажиллаж байна.

Карт спорт (1988-1998)

[засварлах | кодоор засварлах]

Райкконен есөн настайдаа буюу 1988 оноос эхлэн моторт спортод оролцож эхэлсэн ба эхэндээ карт спортод финландын өсвөрийн ангилалд хүч сорин хэд хэдэн ялалт байгуулжээ. 1991 онд тэрбээр финландын бага насны картын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, жилийн дараа Raket Junior ангилалд бас түрүүлсэн байна. 1995 онд Финландын картын аварга шалгаруулах тэмцээний А-ангилалд анх удаагаа түрүүлсэн ба үүнээ 1997, 1998 онуудад давтаж чаджээ.

Формула Рено (1999–2000)

[засварлах | кодоор засварлах]

Дараа нь тэр Формула спорт руу шилжин, 1999 онд дөрвөн уралдаанд британийн Формула Ренод гараанд гарчээ. Үүний дараа британийн Формула Реногийн өвлийн цувралд оролцон түрүүг нь авч дуусгаад, 2000 оны британийн Формула Ренод уралдан нийт арван уралдааны долоод нь түрүүлсэн байна. Формула Рено 2.0 Еврокапын хоёр уралдаанд орон хоёуланд нь түрүүлсний дараа түүнийг Формула 1-багийн дарга Петер Заубер урьсан нь түүнд 2001 оны улиралд нэг нисгэгчийн шаардлагатай байсан учраас Райкконенийг туршилтын жолоочоор 2000/01 оны өвлийн бэлтгэлд авчээ. Тус шалгаруулалтанд Райкконен түүнээс илүү туршлагатай өрсөлдөгчдөөс илүү гэдгээ харуулснаар үндсэн нисгэгчээр орох эрхтэй болов. Богино хугацааны дараа Заубер баг 2001 оны улиралд Райкконен тус багт албан ёсоор нисгэгчээр ажиллах үүрэг хүлээснийг мэдэгдсэн нь олон нийтийг гайхашралд оруулсан байна. Заубер энэ мэдэгдлийнхээ төлөө нэлээд шүүмжлэлд өртсөн ба ФИА Райкконенд зөвхөн дөрвөн уралдаанд туршилтын байдлаар орох эрх бүхий супер лицензийг өгчээ.

Формула 1 (2001–2009)

[засварлах | кодоор засварлах]

Кими Райкконен нь Матти болон Паула Райкконений хүү. Тэрбээр нэг ахтай ба түүний ах Рами нь мөн л моторт спортын идэвхтэй тамирчин бөгөөд финландын Раллид жолоочоор ажилладаг. Райкконен 2004-2013 оны хооронд финландын урьдны загвар өмсөгч байсан Женни Далмантай гэр бүл байв. Тэд Швейцарид амьдарч байгаад, 2013 оны хоёрдугаар сард салахаа мэдэгджээ.[1] 2013 оноос хойш Райкконен онгоцны үйлчлэгч Минтту Виртанентай амьдарч байна.[2] Тэд 2015 онд хүүтэй болсон.[3]

Мэргэжлийн тамирчны замнал

[засварлах | кодоор засварлах]
  • 2003: Формула 1 (2-р байр)
  • 2004: Формула 1 (7-р байр)
  • 2005: Формула 1 (2-р байр)
  • 2006: Формула 1 (5-р байр)
  • 2007: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 2008: Формула 1 (3-р байр)
  • 2009: Формула 1 (6-р байр)
  • 2009: WRC
  • 2010: WRC (10-р байр)
  • 2011: WRC (10-р байр)
  • 2012: Формула 1 (3-р байр)
  • 2013: Формула 1 (5-р байр)
  • 2014: Формула 1 (12-р байр)
  • 2015: Формула 1 (4-р байр)
  • 2016: Формула 1 (6-р байр)
  • 2017: Формула 1 (4-р байр)
  • 2018: Формула 1 (3-р байр)
 Commons: Кими Райкконен – Викимедиа дуу дүрсний сан
  1. „‚Iceman‘ wieder solo“: Kimi Räikkönen trennt sich von Ehefrau Jenni Dahlmann (Memento 5. Дөрөвдүгээр сар 2016 цахим архивт), focus.de, 2013-02-07
  2. F1 Star Raikkonen ganz privat
  3. motorsport-total.com: "Es ist ein Junge!": Kimi Räikkönen glücklicher Vater, Sven Haidinger, 2015-01-28