iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://mn.wikipedia.org/wiki/Казахууд
Казахууд — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Казахууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Казах үндэстэн
Қазақ(тар)

Тайлбар: 1910-аад оны эхэн үеийн нэгэн Казах айл
Олон нэророс, англи бичгээс → Казах
казах бичиг, Казах дуудлагаас → Қазақ
монгол-түрэг үсгийн зохицлоос → казах
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 17 сая илүү. Үүнээс:
 Казахстан — 12,394,000 (2018)[1]

 Хятад (БНХАУ) — 1,462,588 (2010)

Узбекистан Узбекистан (БНУзбУ) — 800,000 - 1.1 сая

 Орос — 647,732 (2010)

 Монгол — 101,526 (2010)[2]
Туркменистан Туркменистан (БНТуркмУ) — 40,000 (2009)

Киргиз Киргиз (БНКирУ) — 32,981 (2012)[3]
Хэл аялгатөрөлх казах хэл, Казахстанд мөн Орос хэл, бусад
улсад тухайн орны албан ёсны, зонхилох хэл
Бичиг үсэгкирилл (казахт), араб (урьдын, Хятадад), латин
(төлөвлөгдсөн) гурван үсгийн казах бичиг
ШүтлэгСунни дэгт ислам шашин
Төрөл холбоо
Ойр төрөлНогай ястан, Каракалпакчууд
Хэл угсааТүрэг угсаатан
ДотрооИх, дунд, бага гурван жуз (түмэн) болно
Орчин цагийн монгол бичгийн нэрс
монгол бичгээр ᠬᠠᠰᠠᠭ 
кирилл буриадаар казах 
кирилл монголоор казах 
кирилл халимагаар казах 

Казахууд нь (хас. қазақтар) түрэг гаралтай хүмүүс юм. Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов хиа хэмээх овогтнууд дотроо Хиа нар, Хасак нар гэж хоёр янз байдгийг ном зохиолдоо бичсэн нь бий. Монгол улсын нутаг дэвсгэрт казахууд нь 1850—1864 онд Хятадад боссон тайпины буюу тариачдын бослогын үеэр, мөн 1862—1878 оны дунганчуудын бослогын үеээр Шиньжаны нутгаас дүрвэн цагаачилж орж ирсэн байна. "Шинэ газар эзэмших" бодлогоос болоод газар нутгаа алдсан казахууд монголын Алтайн нурууг даван одоогийн Баян-Өлгийн нутагт газар гуйн суурьших болжээ. Одоогийн байдлаар Хар тэнгисээс Алтай, Сибирээс Тэнгэр уул хүртэлх нутагт тархан суурьжээ.

Түүх

Үндсэн өгүүлэл: Казахстаны түүх
1911-1914 оны хооронд сүүдэрлэгдсэн бүргэд гартаа барьсан морьтон казах эр
Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Казах эрс бүргэдээр ан бариулдаг

Казахууд түрэг угсааны кипчак, монгол угсааны найман, хэрэйд, жалайр, хонгирад, хатагин (2-3 сая? хүн), иран угсааны скиф, сак, сармат, массагет зэрэг аймгуудаас бүрдсэн үндэстэн юм. Казахуудын дундах найман, хэрэйд, жалайр, хонгирад нь тус бүр олон зуун мянгаас хэдэн сая хүртэл хүнтэй томоохон овгууд юм.

Казахын түүхч М.Жампеисов их, дунд ордын казахуудын дунд монгол гаралтай хүмүүс нилээдгүй байдаг бол бага ордод түрэг гарлын хүмүүс зонхилдог гэж бичжээ.[4] Бага ордод адай зэрэг монгол овог бий. Их орд хүн амаар хамгийн цөөн ч тэд Долоон усны буюу баруун Моголистанаас гаралтай учир казахын төрийг тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байсан бололтой. Моголистаны ноёд Монголын Алтан ургийн ноёд байсан тул казахуудыг удирдах байр суурьтай болоход нөлөөлсөн байж болох юм.

Нэр

Казахууд нь казах гэх нэрээр 15-16-р зууны үеэс нэрлэгдэх болсон юм. [5]. Энэ нэрний үүслийн талаар одоогоор батлагдсан тайлбар байхгүй байгаа

Казах улсууд

  • (1465—1847) Дундад зууны Казах улс – Казахын Хант Улс (казахаар Қазақ хандығы)
    • (1718—1822) Их жигүүр буюу орд (казахаар Ұлы жүз, оросоор Старший жуз)
    • (1718—1822) Дунд жигүүр (казахаар Орта жүз, оросоор Средний жуз)
    • (1715—1731) Бага жигүүр (казахаар Кіші жүз, оросоор Младший жуз)
    • (1917—1920) Алаш-Орда
    • (1920—1925) Киргиз –Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Киргиз Улс (орос товчлол Киргизская АССР, оросууд тухайн үед казахыг киргиз гэж нэрлэж байв)
    • (1925—1936) Казахстан – Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Казахстан Улс (орос товчлол Казакская АССР)
    • (1936—1991) Казахстан (оросоор Казахстан) – Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улс (ЗСБНКасУ)
  • (1991—одоо) орчин цагийн Казахстан улс (казахаар Қазақстан, оросоор Казахстан) – Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКазУ)

Төрх

Казахууд нь Евразийн дунд оршдог болоод ээдрээт түүхэн үйл явдлуудыг туулан ирсний (хамгийн сүүлийнх нь 19-р зуунаас Оросд захирагдсаны улмаас ихээхэн холимог бөгөөд олон янз төрх ба Европ төрхтэй байх нь элбэг бөгөөд, гэвч Монголорхог төрх нь илүү дэлгэр юм. Ерөнхийдөө цайвар бор царайтай бөгөөд дийлэнхдээ усгал хар нүдтэй, мөн бор, шар, улаан гэх мэт янз бүрийн нүдтэй.

Дуу хөгжим

Казахын өргөн хэрэглэдэг хөгжмийн зэмсэг бол хоёр чавхдаст утсан хөгжим болох домбр юм.

Тархалт

Казахстан

  • Казах үндэстэн (казахаар қазақ / қазақтар, оросоор казахи) — 2018 оны байдлаар Казахстан 18,4 сая хүнтэйгээс 12 сая нь казах үндэстэн юм.

Бусад орон

Монгол дахь казахууд

2010 онд 102 мянган хүн. Казахууд 18-20-р зуунд Шинжаан, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг.[6] Тэдний зарим нь 18-р зуунд Шинжаанд ирсэн бол 19-р зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шинжаан руу дүрвэсэн байна. Харин казахуудын зарим хэсэг нь 19-р зууны уйгурын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шинжаанд лалын шашинтай уйгур, казахууд болон Хятадын хоорондох тулаан, гоминданы Хятадын хавчлага хяcлага зэргээс шалтгаалан Монголд нүүн иржээ.

19-р зууны дунд үеэс Оросын Хаант Улс Казахууд болон бусад Дундад Азийнхныг эзэрхэн дагаар оруулж байсан ба энэ үед Дунд жүзийн Казахууд дайжин хөрш зэргэлдээх Чин гүрний баруун хязгаар Шинжаан болон Ар Монгол руу нүүдэллэжээ. 1930-1950 оны хооронд БНМАУ-ын баруун хил, Алтайн хязгаарын айл өрх, мал адгуусыг дээрэмдэж байв. Харин тухайн үеийн Монголын удирдагч Х.Чойбалсан дүрвэж ирсэн Казахуудад оршин суух зөвшөөрөл олгосон байна. Гэсэн хэдий ч урвалт, дээрэм тонуул тасрахгүй байжээ. 2010 оны байдлаар 101,526 Казах ард ихэвчлэн Баян-Өлгий, Ховд аймгууд болон нийслэл Улаанбаатар хот, Налайх дүүрэг болон бусад аймаг, сумдын төвд амьдарч байна.[7] Монгол Улс дахь Казахууд нь ихэвчлэн Уйгур, Дунган, Хуйху нарын холимог ард түмэн юм.

Хятад

2010 оны тооллогоор 1.46 сая хүн бүртгэгджээ. 1916 онд Төв Азийн түрэгүүд Оросын хавчлага хяхлагийн эсрэг тэмцэн дайтсан ч ялагдан Оросын цэргийн дайралт, хэлмэгдүүлэлтэнд өртөж эхэлсэн тул зарим казахууд Афганистан, Хятад руу гарчээ. Зөвлөлтийн 1930-аад оны өлсгөлөнгөөс болж казахууд сүүлийн удаа Шинжаан руу дүрвэжээ. 1897 онд Оросын захиргаанд 4 сая казах хүн, 1926 онд 3,475,000 байсан бол 1939 онд 2,327,000 болж цөөрчээ. Энэ өлсгөлөнгөөр 1-2 сая казах хүн нас барж Зөвлөлтийн алдаатай бодлогын улмаас эд хөрөнгө, малаа алдаж нутагтаа байх аргагүй болсон олон тооны казахууд Хятад руу дүрвэсэн байна. Ийнхүү тэр үед Зөвлөлт дэхь казахуудын 48% нь амь үрэгдэх, дүрвэх зэргээр хорогджээ.

Хятадын Шинжаан дахь сая гаруй казахуудын дийлэнх нь найман, керей овгийнх буюу казахын дунд ордын хүмүүс байдаг.

Орос

2010 онд 648 мянган хүн бүртгэгджээ. Казахууд олноор нутагладаг байсан Оренбург муж тэднийг 18-р зуунд Орост дагаар орох үед Оросын бүрэлдэхүүнд оржээ.

Казах овгуудын байршил, бүтэц

Казах, ойрадын хил дайн тулааны улмаас үе үе өөрчлөгдөж байв. Заримдаа казахууд ойрадын зарим хэсгийг эзэлж байсан бол ойрадууд мөн казахын зарим хэсгийг эзэлж байжээ.

Зүүнгарын улс унасны дараах казахуудын байршил:

Их жуз

  • Ошакты Узбекистаны ойролцоо Өмнөд Казахстан мужид
  • Ысты Балхашаас өмнө Жамбыл мужид
  • Шанышкылы Узбекистаны ойролцоо Өмнөд Казахстан мужид
Аймаг Албан Шаншыкылы Дулат жалайр канлы ошакты Суаны сиргели Шапрашты ысты сары уйсын
Овог
  • Байсейіт
  • игілік-баба
  • айт
  • қоңыр-бөрік
  • қыстық
  • каракыстык
  • ақ-қыстық
  • қызл-бөрік
  • айтбозым
  • алжан
  • жарты
  • құрман
  • сегіз-сары
  • шоган


  • тілеке
  • сеңкібай
  • ақкісі
  • жанкісі
  • малдыбай
  • жидебай
  • шоқтерек
  • құттыбай
  • акбиюм
  • андас
  • арыктыным
  • байчигир
  • балгалы
  • кальпе
  • кайшылы
  • карашапал
  • кушук
  • мырза
  • оракты
  • сиырши
  • сыпатай
  • кара-канлы
  • кзыл- канлы
  • капсан- канлы
  • сары- канлы


  • аталык
  • байлы
  • коныр
  • тасжурек
  • байтюгей
  • токарстан


  • айтбозым
  • акконирдек
  • байжигит
  • батыр
  • елибай
  • жайдак
  • жанабай
  • кайшылы
  • карабатыр
  • караконирдек
  • тутанбалы
  • тогонас
  • шалдар


  • айкым
  • асыл
  • екей
  • ескожа
  • кебенек
  • шыбыл
  • ойык
  • тiлiк
  • Бура
  • Тайлак
  • Бори

Дунд жуз

Аргынийг монгол (барга?) гаралтай, түрэг гаралтай гэж өөр өөрөөр тайлбарладаг. Тэд хэдэн зуун мянган хүнтэй томоохон овгийн нэг юм.

Аргын Балхаш нуураас баруун хойд зүгт.

Найман зүүн Казахстан, Алтайн нуруу, Зүүнгарын Алатау нуруунд. Зарим нь төв Казахстан руу нүүжээ.

Кипчак Төв Казахстан, Сырдарья мөрөнд. Сибирийн ханлиг унасны дараа казахд нэгдсэн хүмүүс.

Конырат Өмнөд Казахстан, Сырдарья хавиар.

Кереи (хэрэйд) хойд, зүүн Казахстан, Эрчисийн эх, Ишим голд.

Уак казахстан даяар сарнин суурьшжээ.

Аймаг[8] Аргын Найман Кипчак Конырат Кереи Уак
Овог


  • Каз кыпышак'

'торыайгыр

* абрай )* шахай

Бага жуз

Аймаг алимул байул жетыру ногай-казах
Овог

Нэмж үзэх

Эшлэл

  1. "Агентство Республики Казахстан по статистике. Численность населения Республики Казахстан по отдельным этносам на 1 января 2012 года". Archived from the original on 2012-11-15. Татаж авсан: 2013-05-06.
  2. Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын урьдчилсан дүн
  3. "Национальный статистический комитет Кыргызской Республики. Национальный состав населения. Оценка на 1 января 2012 года" (PDF). Archived from the original (PDF) on 2009-02-06. Татаж авсан: 2013-05-06.
  4. "М.Жампеисов: Казахская этнология. Старший жуз – монголы, Средний – ойраты, Младший – тюрки". Archived from the original on 2017-04-02. Татаж авсан: 2014-11-02.
  5. Василий Бартолд. Төв Азийн түүхийн дөрвөлсөн судлал, 3-р дэвтэр , 129-р хуудас.1962 он.
  6. "Монголын казахуудын гарвал түүх". Archived from the original on 2015-03-30. Татаж авсан: 2014-11-02.
  7. 2010 оны Хүн ам орон сууцны тооллого
  8. "Деление казахов на жузы: карта расселения, анализ. | BRIF Research Group BLOG - блог о маркетинговых исследованиях". Archived from the original on 2014-02-02. Татаж авсан: 2013-02-21.

Гадаад холбоос

 Commons: Казак – Викимедиа зураг, бичлэг, дууны сан