Измир
Измир (турк. İzmir), өмнө нь Смирна (грек. Σμύρνη) гэж нэртэй байсан — Туркэд хүн амаараа ( 4 462 056 хүн, 2022 онд) 3-рт ордог бөгөөд Стамбулын араас хоёрт ордог Туркийн том боомт хот юм. Измир мужийн засаг захиргааны төв.
Эрт дээр үед Грекийн Смирна нь Измирийн нутаг дэвсгэр дээр байрладаг байсан бөгөөд энэ нь хотыг Газар дундын тэнгисийн сав газрын хамгийн эртний хотуудын нэг болгодог. 1922 онд 100 мянга хүртэлх хүнийг хоморголон устгасан аллага болтол хүн ам нь христийн шашинтнууд (Грек, Армян) зонхилж байв. Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсаны дараа тус хот нь Анатолийн бусад газраас асар олон тооны цагаачдыг татсан аж үйлдвэр, соёлын чухал төв болжээ.
Измир хотод 2000 оны 8-р сарын 25-нд нээгдсэн, 17 өртөө бүхий нэг шугамаас бүрдсэн метро байдаг.
Зарим нэг баримтууд
[засварлах | кодоор засварлах]- Измир (Смирна) бол эртний грекийн гүн ухаантан Хомерын төрсөн хот гэж үздэг.
- Измир хотын олон гудамж нэргүй бөгөөд дугаараар нэрэлдэг байна. Жишээ нь: 3046 Сокак (Турк Сокак - гудамж).
- 2014 онд Измирт "Folkart Towers" тэнгэр баганадсан барилгууд баригдсан нь хамгийн өндөр таван ихэр цамхагийн тоонд багтсан юм.