iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://mn.wikipedia.org/wiki/Замби
Замби — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Замби

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Замби Улс
Republic of Zambia (Англи)
Уриа: 
"One Zambia, One Nation"
"Нэг Замби, Нэг Үндэстэн"
Төрийн дуулал: "Stand and Sing of Zambia, Proud and Free"
"Босцгооё, бахархал, эрх чөлөө, Замбигаа дуулцгаая"
Location of Замби
Нийслэл
ба томоохон хот
Лусака
15°25′S 28°17′E / 15.417°S 28.283°E / -15.417; 28.283
Албан ёсны хэлАнгли хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Угсаатны бүлгүүд
(2010[1])
Жагсаалт
Шашин
Христ (албан ёсны)[2]
Ард түмний нэршилЗамбичууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Хакаинде Хичилема
Мутале Налуманго
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Тусгаар тогтнол 
6 сарын 27, 1890
1 сарын 29, 1900
8 сарын 17, 1911
8 сарын 1, 1953
10 сарын 24, 1964
1 сарын 5, 2016
Газар нутаг
• Нийт
752,617 км2[3] (38)
• Усны эзлэх талбай (%)
1
Хүн ам
• 2023 тооцоо
20,216,029[4] (63)
• Нягтаршил
17.2/км2 (191)
ДНБ (ХАЧП)2019 тооцоо
• Нийт
$75.857 тэрбум[5]
• Нэг хүнд ноогдох
$4,148[5]
ДНБ (нэрлэсэн)2019 тооцоо
• Нийт
$23.946 тэрбум[5]
• Нэг хүнд ноогдох
$1,307[5]
ОТББИ (2015)57.1[6]
өндөр
ХХИ (2019) 0.584[7]
дундаж · 146
Мөнгөний нэгжЗамби квача (ZMW)
Цагийн бүсUTC+2 (ТАЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талзүүн
Утасны томьёо+260
Домэйн нэр.zm

Бүгд Найрамдах Замби Улс (Англи: Republic of Zambia) нь Өмнөд Африкт орших далайд гарцгүй улс юм. Хойд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, зүүн хойд талаараа Танзани, зүүн талаараа Малави, өмнө талаараа Мозамбик, Зимбабве, Ботсвана, Намиби, баруун талаараа Ангол улсуудтай хиллэнэ. Нийслэл нь тус улсын зүүн өмнөд хэсэгт байх Лусака хот. Хүн амын ихэнх нь нийслэл Лусака болон нутгийн баруун хойд хэсэгт орших Коппербелт хотын орчимд төвлөрнө.


Замбийн нутагт хэдэн мянган жилийн өмнөөс ан агнуур, түүврийн аж ахуй эрхэлдэг хүмүүс болон нүүдэлчин аймгууд оршин сууж иржээ. Европын аялагчид 18-р зууны эхээр Замбид нэвтрэн, 19-р зууны сүүл гэхэд Хойд Родези гэдэг нэрээр Их Британийн колоничлолд орсон байна. 1964 оны 10 сарын 24-нд тусгаар тогтнолоо олж авахдаа Замбези голын нэрнээс санаа авч Замби хэмээн улсаа нэрлэжээ. Шинэ тулгар бий болсон Замби улс Кеннет Каунда ерөнхийлөгчтэй, нэг намаар удирдуулсан улс болов. Каунда Замбийн улс төрийг олон намын сонгууль явагдсан 1991 он хүртэл удирдан явуулсан юм.

Замбийн мужууд

Замбийн эдийн засаг зэс олборлолтоос ихээхэн хамааралтай байж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газар эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгүүлж буй. 1970-аад онд Замбид ядуурал газар авч, 2000 он гэхэд тус улсын гадаад өр $6 тэрбумд хүрээд байв. Өдгөө нэг хүнд ногдох дундаж орлого нь $800 бөгөөд хүн амын 51% нь өдөрт 1 америк доллараас бага орлогоор амь зууж байна.

  1. Census of Population and Housing National Analytical Report 2010 Central Statistical Office, Zambia
  2. "Amended Constitution of Zambia". Government of Zambia. Татаж авсан: 15 October 2016.
  3. United Nations Statistics Division. "Population by sex, rate of population increase, surface area and density" (PDF). Татаж авсан: 9 November 2007.
  4. "Zambia". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
  5. 5.0 5.1 5.2 5.3 "Zambia". International Monetary Fund.
  6. "Gini Index". World Bank. Татаж авсан: 2 September 2019.
  7. Human Development Report 2020: The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Татаж авсан: 16 December 2020.