iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://mn.wikipedia.org/wiki/Жессика_Бил
Жессика Бил — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Жессика Бил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жессика, 2013 онд

“Тэнгэрлэг нэгэн гэр бүл” киноны том охины дүрээр бидэнд танил болсон Жессика Клейр Бил (Англи: Jessica Biel, төрсөн нэр Jessica Claire Timberlake) 1982 оны 3 сарын 3-нд Миннесота мужийн Или хотод мэндэлжээ. Аав Жонатан Бил нь бизнесийн зөвлөгч, харин ээж Кимберли нь засалч, мөн Жастин гэдэг эрэгтэй дүүтэй. Аавын талаасаа Унгарын Еврей гаралтай, мөн Герман, Франц, Англи, Скандинав угсаатай гэдгээ “Who Do You Think You Are?” шоунд оролцоод мэдэж авсан.

Түүнийг бага байхад тэдний гэр бүл нүүдэллэн амьдарсан тул бага насаа Техас, Коннектикут, Иллинойс мужууд, эцэст нь Колорадо мужид өнгөрүүлжээ. Жессика гимнастикаар 6 жил хичээллэж, хөлбөмбөг тоглож, бүжгийн хичээл, хоолойн дасгалын сургалтанд хамрагдаг, 8 настайдаа караоке дуучдын тэмцээнд орж түрүүлээд нэг хэсэг дуучин болно гэж мөрөөдсөн гэдэг.

1994 онд Жессика Бил Денверын нэгэн агентлагтай загвар өмсөгчийн гэрээ байгуулж олон улсын модель, авьяастнуудын нийгэмлэгт элссэн нь түүнийг Лос Анжелест тэтгэлэгтэйгээр залуу жүжигчдийн сургалтанд сурах боломжтой болгожээ.

Жүжигчний гараа

[засварлах | кодоор засварлах]

Ингээд загвар өмсч, Принглес чипс, Дулакс гэх том брэндүүдийн сурталчилгаанд тоглож, хичээлийнхээ хажуугаар шалгаруулалтанд оролцсоор 1996 онд "Тэнгэрлэг гэр бүл" хэмээх цуврал кинонд тоглосноор Америк төдийгүй дэлхий дахинд танигдав. Энэ кино АНУ-ын WB сувгийн түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн кино болж, Жессика тэр үед Мари Камден охины дүрд 14 настайдаа тоглож байсан бол хамгийн сүүлд 2006 онд 24 настайдаа урилгаар дахин тогложээ.

“Тэнгэрлэг нэгэн гэр бүл” киноноос хойш “Техасын хөрөөт алуурчин” 2003, “Блэйд” 2004 тоглосон, түүнийг Холливудад хүргэсэн кино нь “Илбэчин” 2006 бөгөөд энэ киногоороо Нью Портын кино наадмаас шагнал хүртэж байжээ. Ингээд “Валентины өдөр” 2010, “Шинэ жилийн битүүн” 2011, “Хичкок” 2012, “Санаандгүй учирсан хайр” 2015 кинонууд болон хамгийн сүүлд 2017 онд “Цочрол ба айдас” кино гээд 30 гаруй кино, телевизийн 7 цуврал, Аеросмит, нөхөр Жастин Тимбэрлэйк нарын клипэнд тоглож, 6 наадмын шагнал хүртжээ.

2017 онд USA нетворкын “Буруутан” цувралд продюсер, жүжигчнээр ажиллаж Алтан бөмбөрцөг, Эмми наадмуудад нэр дэвшсэн.

Жессика Бил 2006 оноос хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болж хандив тусламж үзүүлэхээс гадна ПЕТА амьтны нийгэмлэгийн дэмжигч, “Make the Difference Network” буяны үйл ажиллагаа явуулдаг сүлжээг аавтайгаа хамт байгуулсан. Мөн 2010 онд НҮБ-ыг дэмжигч НҮБ-ын сантай хамтран дэлхийн усны асуудлыг дэлхий даяар таниулах арга хэмжээнд идэвхитэй оролцож Африкийн хамгийн өндөр Килиманжаро ууланд авирсан, сайн үйлстнийг шалгаруулдаг “Do Something” шагналд нэр дэвшсэн, ашгийн төлөө бус “WomanCare Global” охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн юм байна.

Жессика Бил 1998-2001 онд “Тэнгэрлэг нэгэн гэр бүл” кинонд хамт тоглосон жүжигчин Адам Лаворна, 2001-2006 онд жүжигчин Крис Эванстай болзсон ч 2007 оноос дуучин, жүжигчин Жастин Тимбэрлэйктэй болзож, 2012 онд гэрлэсэн бөгөөд 2 хүүтэй, 2020 онд бага хүүгээ угтан авсан хосууд Лос Анжелес хотод амьдарч байна.

 Commons: Жессика Бил – Викимедиа зураг, бичлэг, дууны сан