Владикавказ
Владикавказ
Владикавказ | |
---|---|
Бусад галиглал | |
• Осет | Дзӕуджыхъæу/Дзӕуӕгигъӕу |
Улс | Орос |
Холбооны субъект | Умард Осети-Алани[1] |
Байгуулагдсан | 5 сарын 6, 1784[2] |
Одоогийн статус | 1860 |
Засаг захиргаа | |
• Биет | Төлөөлөгчдийн хурал[3] |
• Тэргүүн | Борис Албегов[4] |
Газар нутаг | |
• Нийт | 291 км2 (112 бээр2) |
Өндөр | 692 м (2,270 фут) |
Хүн ам | |
• Нийт | 311,693 |
• Тооцоо (2018)[6] | 306,258 (−1.7%) |
• Байр | 60-д (2010 онд) |
• Нягтрал | 1,100/км2 (2,800/бээр2) |
• Харьяалагдах нэгж | Владикавказ бүгд найрамдах улсын харьяанд байдаг хот[1] |
• Нийслэл нь | Умард Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс[7] |
• Нийслэл нь | Владикавказ бүгд найрамдах улсын харьяанд байдаг хот[1] |
• Хотын тойрог | Владикавказ хотын тойрог[8] |
• Нийслэл нь | Владикавказ хотын тойрог[8] |
Цагийн бүс | UTC+3 (Москвагийн цаг [9]) |
Шуудангийн код[10] | 362000 |
Залгах код(ууд) | +7 8672 |
OKTMO ID | 90701000001 |
Баярын өдөр | 9 сарын 25[баримт хэрэгтэй] |
Вэб сайт | vladikavkaz-osetia |
Владикавказ (оросоор Владикавка́з, орчуулбал: Кавказын нурууг эрхшээ; осетоор Дзæуджыхъæу, [d͡zəud͡ʒɨqəu]) — Орос улсын Умард Осети-Аланийн Бүгд Найрамдах Улсын нийслэл, 310,070 хүнтэй хот. Тус хот нь Гүржийн хилийн ойр, Терек голын бэлчирт оршдог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Оросын өмнөд хошууны амбан захирагч Григорий Александрович Потёмкин 1870 онд энэ хотыг анх бэхлэлтээр осетийн тосгон Дзауджикаугийн ойролцоо босгов. Энэхүү бэхлэлт нь Кавказын нуруун дахь уулын дайнч овгуудын эсрэг чухал үүрэг гүйцэтгэх ёстойгоос гадна Оросын эзэнт гүрний өмнөд зүгт газар нутгаа өргөжүүлэх замыг хамгаалах зорилготой байв. 1799 онд Владикавказаас эхлэн Их Кавказын нуруугаар дамжин Тбилиси хүртэлх Гүржийн явган цэргийн замыг нээв. Гэвч энэ төлөвлөгөө эхний ээлжинд нурсан ба учир нь кавказын босогчид Владикавказыг эзлэн юу ч үгүй шатааж орхив.
1801 онд Гүржийг бүрэлдэхүүндээ оруулсны дараа л Владикавказ шинээр хөгжлийн шатандаа оржээ. Хотыг дахин босгож, шинээр хороололууд нэмж барин тэндээ казакуудыг суулгав. Удалгүй Владикавказ Перстэй хийх худалдааны төв болон хувирчээ. Владикавказын хүн амын тоо ч эрчимтэй нэмэгдэн, олон үндэстнүүдээс бүрдэх болсны дотор Осетчууд, Оросууд, Арменчууд, Гүржүүд болон өөр бусад цөөнх үндэстнүүд ч орж байлаа. 1875 онд Дон дахь Ростов руу төмөр замын шугам тавьсан бол дараа нь Баку руу буюу өнөөгийн Азербайжаны нийслэлийг төмөр замтай холбожээ.
Хотын нэр нь 1931 оноос 1944 он хүртэл, мөн 1954 оноос 1990 оныг хүртэл Орджоникидзе гэх нэртэй байв. Энэ нэр нь гүржийн коммунист Григорий Орджоникидзегийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрбээр Улаан ажилчин, тариачны армийн 11-р армийг удирдан 1921 оны хоёрдугаар сард гүржийг эзэлсэн байна. 1944 оноос 1954 оныг хүртэл Дзауджикау гэх нэртэй байсан нь осети нэрийн кирилл хувилбар юм. ЗХУ-ын задрахын өмнөхөн хуучин нэрээ авсан аж.
Хүн амын өсөлт
[засварлах | кодоор засварлах]Он | Хүн ам |
---|---|
1897 | 43.740 |
1939 | 130.755 |
1959 | 164.420 |
1970 | 236.200 |
1979 | 278.930 |
1989 | 300.198 |
2002 | 315.608 |
2010 | 311.693 |
Зүүлт: Хүн амын тооллогын мэдээ
Зураг
[засварлах | кодоор засварлах]Цаг агаар
[засварлах | кодоор засварлах]Владикавказ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Владикавказ
Эх сурвалж: Roshydromet
|
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Владикавказ – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef137
- ↑ Энциклопедия Города России. Moscow: Большая Российская Энциклопедия. 2003. p. 75. ISBN 5-7107-7399-9.
- ↑ "Собрание представителей". vladikavkaz-osetia.ru. Архивласан огноо Дөрөвдүгээр сар 21, 2017.
- ↑ "Приветственное слово главы АМС г. Владикавказа". vladikavkaz-osetia.ru. Архивласан огноо Дөрөвдүгээр сар 26, 2017.
- ↑ Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedConstitution
- ↑ 8.0 8.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef831
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
- ↑ Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)