Арилжааны банк
Noob Tanan
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн анхны арилжааны банк бол 1407 онд нээгдсэн Генуяа дахь Гэгээн Георгий (итал. Banco di San Giorgio) банк байсан. Өнөө хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн ууган арилжааны банк бол 1472 онд байгуулагдсан италийн Монте дей Пасчи ди Сиена (итал. Banca Monte dei Paschi di Siena S.p.A. (MPS)) банк юм.
Үйл ажиллагааны онцлог
[засварлах | кодоор засварлах]- хуулийн этгээд, иргэнд бэлэн мөнгөн болон баримт хэлбэрээр зээл олгох;
- валютын гүйлгээ (зөвхөн эрх бүхий банкууд);
- үнэт металлын гүйлгээний үйл ажиллагаа;
- хөрөнгийн зах зээл болон Forex дахь гүйлгээ эрхлэх;
- аж ахуйн нэгжийн тооцооны данс хөтлөх;
- гэмтсэн (урагдсан, шатсан, угаасан гэх мэт) мөнгөн дэвсгэртийг муудаагүй мөнгөөр солих;
- моргейжийн бюу ипотекийн зээл олгох үйлдэл;
- автомашины зээл олгох зэрэг юм.
Монгол дахь арилжааны банк
[засварлах | кодоор засварлах]1990 онд улс төр, нийгэм, эдийн засагт шинэчлэл хийгдэж 1990 онд "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм", 1991 онд "Банкны тухай хууль" батлагдсанаар Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигдаж анхны Арилжааны банкууд үүссэн. Банкны 2 шатлалтай тогтолцоонд шилжсэнээс хойш өдгөөг хүртэл арилжааны 31 банк байгуулагдаж, үйл ажиллагаа явуулснаас 17 банк нь өөрийн үйл ажиллагааны алдаа, эндэгдлээс шалтгаалан санхүү, төлбөрийн чадваргүй болон дампуурч, дүрмийн санг тогтоосон хэмжээнд хүргээгүй, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоож Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
2021 оны байдлаар нийт 11 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байгаагаас төрийн өмчийн /Төрийн банк/ нэг банк байна. Эдгээр банкны 1500 салбар, нэгжээр дамжуулан Монгол Улсын бүх аймаг, хот, сум, суурин газруудад үйлчилж байгаа бөгөөд тэдгээрт 13,564 ажиллагсад ажиллаж манай улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд банкны үйлчилгээг хүргэж байна.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.