iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://mn.wikipedia.org/wiki/АНУ-ын_Олон_улсын_хөгжлийн_агентлаг
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг — Википедиа нэвтэрхий толь Jump to content

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн таних тэмдэг

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (англи. United States Agency for International Development, USAID) - АНУ-ын гадаад орнуудад тусламж үзүүлдэг Холбооны хэмжээний Төрийн удирдах байгууллага. Агентлагийн дарга, орлогч нарыг АНУ-ын Ерөнхийлөгч Төрийн нарийн бичгийн даргатай зөвлөлдөж, Сенатын зөвшөөрсөнөөр томилдог журамтай.

Тус агентлагийн Дүрэмд заасан үндсэн чиглэл бол хөгжиж буй орнуудын ардчиллыг дэмжих, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа, хөдөө аж ахуй, эдийн засгийн өсөлтийг дэмжих бөгөөд эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх зэрэг юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди анх 1961 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ингэсэнээр АНУ-ын төрийн байгууллага анх удаагаа бусад орны эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны тусламж үзүүлэхэд бүхэлдээ анхаарч, өмнө нь ажиллаж байсан хэд хэдэн байгууллагын чиг үүргийг нэгтгэж өгсөн юм. АНУ-ын холбооны төсвийн 1 орчим хувийг жил бүр энэ байгууллагын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулдаг бөгөөд тус агентлаг Монголд болон дэлхийн ихэнх оронд өөрийн салбартай байна.

Монгол дахь үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг ардчилсан хөгжлийг ахиулах, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих, тусгаар тогтнол, бие даах чадварыг нь бэхжүүлэх чиглэлээр 30 гаруй жилийн турш Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн.

2020 онд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн 15 сая ам.долларийн буцалтгүй тусламжаар 2024 он хүртэл хэрэгжих “Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийг эхлүүлсэн юм.

2021 оны 9-р сард Монгол Улсын Засгийн газрын Коронавируст халдварын (КОВИД-19) цар тахлын эсрэг хийж буй хүчин чармайлтыг дэмжих зорилгоор эмнэлгийн ажилтнуудыг сургах, амьсгалын аппаратны тохирyyлга хийх зориулалт бүхий 4 сая гаруй ам. доллар (11 тэрбум төгрөг) -ын үнэтэй 50 ширхэг хиймэл уушиг хүлээлгэн өгөв.

ОУХА нь 1990-ээд оны эхэн үед Улаанбаатар хотын цахилгаан станцад яаралтай засвар хийснээс эхлэн өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт системээс зах зээлийн эдийн засгийн системд шилжих үед Монголын эрчим хүчний салбарыг дэмжиж тусламж үзүүлж ирсэн байна. 2022 онд Монгол Улсын эрчим хүчний засаглалыг хөгжүүлэх таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг эхлүүлжээ.

1990 оноос хойш АНУ Монгол улсад нийт 600 гарэй сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.