iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://mn.wikipedia.org/wiki/Санкт-Петербург
Санкт-Петербург — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Санкт-Петербург

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Санкт-Петербург
Санкт-Петербург
Дуулал: "Санкт-Петербургийн Дуулал"
Map
Европын Орос дахь Санкт-Петербургийн байршил
Европын Орос дахь Санкт-Петербургийн байршил
Солбицол: 59°56′15″N 30°18′31″E / 59.93750°N 30.30861°E / 59.93750; 30.30861Солбицол: 59°56′15″N 30°18′31″E / 59.93750°N 30.30861°E / 59.93750; 30.30861
Улс Орос
Холбооны тойрогБаруун Хойд ХТ
Эдийн засгийн бүсБаруун Хойд ЭЗБ
Байгуулагдсан1703 оны 05-р сарын 27 (1703-05-27)[1]
Хотын районуудЖагсаалт
Засаг захиргаа
  БиетХууль Тогтоох Ассамблей
  Хотын захирагчАлександр Беглов[2] (НО)
Газар нутаг
  Холбооны хот1,439 км2 (556 бээр2)
Өндөр
3 м (10 фут)
Хүн ам
  Холбооны хотNeutral increase 5,601,911
  Байр2-р
  Нягтрал3,992.81/км2 (10,341.3/бээр2)
  Бөөгнөрөл
Neutral increase 6,200,000[3]
Иргэдийн нэршилПетербургчүүд
Цагийн бүсUTC+3 (MSK[5])
Шуудангийн код
190000—199406
Утасны код812
ISO 3166 кодRU-SPE
Улсын дугаар78, 98, 178, 198
OKATO ID40
OKTMO ID40000000
Бүс Нутгийн Нийт Бүтээгдэхүүн₽9.44 их наяд
(€108 тэрбум)
₽1,754,423
(€20130)[6]
Албан ёсны хэлОрос хэл[7]
Вэб сайтgov.spb.ru

Санкт-Петербург (Орос: Санкт-Петербург) нь Оросын Холбооны Улсын хот юм. Ленинград мужийн төв бөгөөд Холбооны хотын статустай юм. Анх Нева мөрний эрэг дээр 1 дүгээр Пётр хаан 1703 онд Санкт-Петербург хотын суурийг тавьж 9 жилийн дараа буюу 1712-1918 онуудад Оросын Хаант Улсын нийслэл байсан. Хотын нэр нь "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай. Тус хотыг байгуулсан I Пётр хааны нэрээр нэрлэгджээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш (19141924) Петроград гэж нэрлэгдэж байгаад, Владимир Ленинийг нас барахад түүний дурсгалд зориулж Ленинград (19241991) гэж нэрлэж байв.Санкт-Петербург нь Европ тивийн хамгийн залуу мөн тус тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай хот юм. Энд нийт 64 гол, 48 суваг, эрэг хавийн 170 км газар, 100-аад арал, 800 гүүр бий. Орчин үед оросууд Санкт-Петербург хотоо "Умард нийслэл", "Оросын Соёлын нийслэл" гэх зэргээр нэрэлдэг байна.

Уг хот нь оросын эдийн засаг, соёлын гол төвүүдийн нэг юм. Энд соёл урлагийн алдартай үзмэрүүд байдаг: Эрмитаж, Кунсткамера, Мариинский театр, Оросын үндэсний номын сан, Оросын музей, Петропавловын цайз, Исаакиевын сүм зэрэг юм.

5,3 сая хүн амтай уг хот 2018 онд 8,5 сая жуулчин хүлээн авсан байна.

ОХУ-ын баруун хэсэгт, Балтын тэнгисийн Финийн булангийн хамгийн зүүн эрэг дээр, Нева мөрний адагт оршино. Тус улсад томоохонд тооцогдох боомт хот, төмөр зам, агаарын замын чухал зангилаа бөгөөд улсдаа Москвагийн дараа хоёрдугаарт орох хот юм.

Нева мөрний бэлчир дэх арлууд болон хоёр эргээр орших тус хотод усан сувгийн сүлжээ ихэд хөгжсөн. Цагаан тэнгис, Днепр мөрөн, Ижил мөрөн хүртэл усан зам татагдсан байдаг тул Каспийн тэнгис, Урал гол, Ижил мөрнөөс Балтын тэнгист гарах гарц болдог юм. Боомтын ус 11-4 сард хөлддөг ч мөс хагалагч онгоцны тусламжтайгаар усан замаа хадгалсаар байдаг. Хотын төвөөр суваг, далан сүлжсэн байдаг, үзэсгэлэнтэй хот тул "Умардын Венец" ч гэж нэрлэдэг.

Санкт-Петербург
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
38
 
-5
-11
 
 
31
 
-4
-10
 
 
35
 
1
-5
 
 
33
 
8
1
 
 
38
 
16
7
 
 
58
 
20
11
 
 
80
 
22
14
 
 
81
 
20
13
 
 
69
 
15
8
 
 
67
 
8
3
 
 
56
 
2
-2
 
 
51
 
-2
-7
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Roshydromet, wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Санкт-Петербург
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −5.1 −4.1 1.1 8.1 15.6 20.1 21.9 20.0 14.5 8.2 2.0 −2.3 Ø 8.4
Мин. Температур (°C) −10.7 −9.7 −5.2 0.6 6.5 11.4 13.9 12.8 8.1 3.4 −1.9 −7.1 Ø 1.9
Тунадас (мм) 38 31 35 33 38 58 80 81 69 67 56 51 Σ 637
Нартай цаг (h/d) 0.7 1.9 4.0 6.0 8.4 9.2 8.6 6.9 4.3 2.3 0.9 0.4 Ø 4.5
Бороотой өдөр (d) 10 9 9 7 7 9 10 11 12 12 12 12 Σ 120
Усны температур (°C) 1 0 0 1 5 12 17 16 12 8 5 2 Ø 6.6
Агаарын чийгшил (%) 85 83 78 71 64 67 72 77 81 83 86 87 Ø 77.8
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−5.1
−10.7
−4.1
−9.7
1.1
−5.2
8.1
0.6
15.6
6.5
20.1
11.4
21.9
13.9
20.0
12.8
14.5
8.1
8.2
3.4
2.0
−1.9
−2.3
−7.1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
38
31
35
33
38
58
80
81
69
67
56
51
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet, wetterkontor.de
1910 оны үеийн хотын газрын зураг

Санкт-Петербургийг Их Петр хааны зарлигаар 1703 оны 5 сарын 27 (Григорийн тооллоор. Тухайн үед Орост мөрдөгдөж байсан Юлийн тоолол ёсоор 5 сарын 13)-д бий болсон.

Умардын их дайны явцад Шведээс булаан авсан Балтын тэнгис, Финландын булангийн эрэг дэх Ингерманландад шинэ хотыг барьжээ. Мөн хотыг хамгаалах зорилгоор Петропавловск цайзыг барьсан бөгөөд 10,000 гаруй хүний амь насны өртөгтэй боссон хот гэгддэг.

Смольныйд ЗХУ байгуулагдсаныг зарласан бөгөөд нийслэлийг Москвад шилжүүлэх хүртэл тус улсын засгийн газар байрлаж байв.

1917 онд гарсан 2 хувьсгал болох Февралийн хувьсгал, Октябрийн хувьсгал өрнөсөн голомт бөгөөд большевикууд засгийн эрхийг авч, Ленин Думыг тараасан, хувьсгалын төв билээ.

Орос, Финландын хил хажуухнаар нь өнгөрдөг байсан учир Иосиф Сталин Финландад хандаж "Их бууны тусгал" газрыг ЗХУ-д шилжүүлж өгөхийг шаардсаныг Финланд улс татгалзсанаар 1939 онд Өвлийн дайн буюу Зөвлөлт-Финландын дайн гарч байсан түүхтэй. Финландчууд сайн байлдсан хэдий ч 1940 онд ЗХУ-ын хүссэн үр дүнтэйгээр гал зогсоох гэрээ байгуулсан юм. Энэ нь төвийг сахисан орон байсан Финланд улсыг Тэнхлэгийнхний талд орох үүдийг нээсэн гэж болох юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Финланд, Нацист Германы армиудын бүслэлтэд Ленинград хот 400 орчим хоног хоригдсон билээ (Ленинградын бүслэлтийг үзнэ үү). Хөлдсөн Ладога нуураар дамжуулан хотыг хоол хүнс, эм тариагаар залгуулан, бүслэлтийг давж гарсан юм.

ЗХУ-ын үед 2 дахь том хот болох Ленинградын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нь тус улсад нэр нөлөө бүхий албан тушаал байв.

1998 онд Царьское Село байдаг Пушкин хот, Кронштадт зэрэг ойр орчмын 8 хот, 17 сууринг тус хотод нэгтгэснээр хотын газар нутаг нэлээд тэлжээ.

Тус хотоос ОХУ-ын 2 дахь ерөнхийлөгч Владимир Путин төрөн гарсан юм.

2008 оны 5 сард ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх тус хотод байрлах болсон байна.

Засаг захиргааны нэгжүүд

[засварлах | кодоор засварлах]
Санкт-Петербург хотын засаг захиргааны нэгжүүд

Санкт-Петербург хот нь 18 дүүрэгт хуваагдана.

  1. Адмиралтейский
  2. Василеостровский
  3. Выборгский
  4. Калининский
  5. Кировский
  6. Колпинский
  7. Красногвардейский
  8. Красносельский
  9. Кронштадтский
  10. Курортный
  11. Московский
  12. Невский
  13. Петроградский
  14. Петродворцовский
  15. Приморский
  16. Пушкинский
  17. Фрунзенский
  18. Центральный
Эрмитаж
Михайловскийн ордон

Алдартай Уугуул Иргэд

[засварлах | кодоор засварлах]

Борис Щербаков-театр, кино жүжигчин

Zara-жүжигчин, дуучин

Константин Хабенский-театр, кино жүжигчин

Ксения Раппопорт-кино, театрын жүжигчин

Михаил Боярский-театр, кино жүжигчин, дуучин, телевизийн хөтлөгч

Оксана Акиншина-жүжигчин

Александр Розенбаум-дуучин, зохиолч, жүжигчин

Алексей Тайчер-бизнес эрхлэгч, санхүүч[8]

Дмитрий Доев-Гүйцэтгэх Захирал[9][10]

Санкт-Петербургийн метроны сүлжээний зураг

Санкт-Петербургийн метро нь 2009 оны байдлаар 5 шугам, 63 өртөөтэй. Мөн төмөр замын 5 өртөө тус хотод бий. Трамвай, троллейбуснууд нийтийн тээвэрт үйлчилдэг.

Тус хот нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст оршино. Зуны цагийн үедээ UTC+4 болно.

 Commons: Санкт-Петербург – Викимедиа дуу дүрсний сан
  1. Official website of St. Petersburg. St. Petersburg in Figures Архивлагдсан 19 Хоёрдугаар сар 2009 at the Wayback Machine
  2. "Putin appointed an official from the "LPR" as the head of Chukotka". Novaya Gazeta Europe (орос хэлээр). 15 March 2023. Архивласан огноо 15 March 2023. Татаж авсан: 15 March 2023.
  3. Including parts of Leningrad Oblast
  4. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Архивласан огноо 1 September 2022. Татаж авсан: 1 September 2022.
  5. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). Архивласан огноо 22 June 2020. Татаж авсан: 19 January 2019.
  6. ""GRP volume at current basic prices (billion rubles)"". rosstat.gov.ru. Архивласан огноо 31 March 2023. Татаж авсан: 21 August 2023.
  7. Official throughout the Russian Federation according to Article 68.1 of the Constitution of Russia.
  8. "Алексей Тайчер: собственный бизнес и антикризисное управление". Клерк (орос хэлээр). Татаж авсан: 2023-05-07.
  9. "Доев Дмитрий: карьера управленца". Ридус. Татаж авсан: 2023-05-07.
  10. https://utro.ru/author/%D0%A0%D0%BE%D0%BC%D0%B0%D0%BD%20%D0%98%D0%93%D0%9D%D0%90%D0%A2%D0%9E%D0%92, Роман ИГНАТОВ:. "Доев Дмитрий заявил, что строительство Мытищинской хорды обеспечено отечественными материалами". utro.ru. Татаж авсан: 2023-05-07. {{cite web}}: |last= has generic name (help); External link in |last= (help)CS1 maint: extra punctuation (link)