iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://mn.wikipedia.org/wiki/Макао
Макао — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Макао

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Макао
澳門
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао
Хятад:中華人民共和國澳門特別行政區
Пиньинь:Zhōnghuá rénmín gònghéguó àomén tèbié xíngzhèngqū
Португал:Região Administrativa Especial de Macau da República Popular da China
Хятад дахь Макаогийн байршил
Хятад дахь Макаогийн байршил
Бүрэн эрхт улсХятад
Португалын түрээс1557
Бээжингийн гэрээ12 сарын 1, 1887 он
Хятад-Португалын хамтарсан тунхаг3 сарын 26, 1987 он
Хятадад шилжүүлэв12 сарын 20, 1999 он
Хамгийн том париш
(хүн ам)
Носса-Сеньора-ди-Фатима
Албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(2016)
88.4% Хятадууд
4.6% Филиппинчүүд‎
2.4% Вьетнамчууд
1.7% Португалчууд‎
2.8% бусад[3]
Ард түмний нэршилМакаочууд[c]
Төр засагНэгдмэл нэг намын төрийн хүрээнд гүйцэтгэх засаглалтай засгийн газар[6]
Хо Ят-сэнг
Андре Чонг Вен Чон
Коу Хой Ин
Сэм Хоу Фай
Хууль тогтоох байгууллагаХууль Тогтоох Ассамблей
Үндэсний төлөөлөл
12 гишүүн
29 төлөөлөгч[7]
Газар нутаг
• Нийт
115.3 км2
• Усны эзлэх талбай (%)
73.7
Хамгийн өндөр цэг172.4 м (565.6 фут)
Хүн ам
• 2021 тооцоо
682,300
• Нягтаршил
21,340/км2 (1)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$63.47 тэрбум[8] (115)
• Нэг хүнд ноогдох
$89,558 (9)
ДНБ (нэрлэгч)2023 тооцоо
• Нийт
$35.84 тэрбум (100)
• Нэг хүнд ноогдох
$50,571 (23)
ОТББИ (2018)36.0[9]
дунд
ХХИ (2019) 0.922[d]
маш өндөр · 17
Мөнгөний нэгжМакао патака (MOP)
Цагийн бүсUTC+08:00 (Макаогийн Стандарт Цаг)
Огнооны форматөө/сс/жжжж
жжжж年сс月өө日
Сүлжээний хүчдэл220 В–50 Гц
Жолооны талзүүн
Утасны томьёо+853
ISO 3166 код
Домэйн нэр
Улсын дугаарын угтварОрон нутгийн тээврийн хэрэгсэлд байхгүй, хил дамнасан тээврийн хэрэгсэлд 粤Z
Макао

Макао (ᠣᠣᠮᠧᠨ; ханз. 澳門; хял. 澳门; Jyutping: ou3 mun4) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 тусгай захиргааны бүсийн нэг юм (нөгөө нь Хонконг). Макао нь Сувдан голын дельтийн баруун эрэгт, Гуандун мужтай хойд талаараа хиллэн, Өмнөд Хятадын тэнгисээр зүүн, өмнө талаараа хүрээлэгдэн оршино[11].

хүн ам нь - 653 100 человек (2017 оны байдлаар). Албан ёсны хэл нь: португал болон хятад (кантон аялгуу).

Тус бүс нутагт сүлжмэл эдлэл, тоглоом наадгай, аялал жуулчлал, мөрийтэй тоглоомын салбар буюу казино хөгжсөн. 2008 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр наслалттай нутаг болно[12].

Макао нь Португалын колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны, бас сүүлчийн колони юм[13][14]. Португалын худалдаачид анх 16-р зуунд Макаод ирж суурьшсан бөгөөд 1999 оны 12 сарын 20-нд Хятадад шилжүүлж өгөх хүртлээ захирчээ. Хятад-Португалын хамтарсан тунхаглал, Макаогийн Үндсэн Хууль ёсоор шилжүүлснээс хойш 50 жил буюу 2049 он хүртэл өндөр зэрэгтэй автономит эрх нь хадгалагдах юм[15].

БНХАУ-ын "Нэг улс, хоёр систем" бодлогын дагуу, БНХАУ-ын Төрийн зөвлөл Макаогийн батлан хамгаалах, гадаад бодлогыг хариуцах бөгөөд Макао нь өөрийн хуулийн тогтолцоо, цагдаа, мөнгөний болон гаалийн бодлого, хүн амын бодлоготой бөгөөд олон улсын байгууллага, арга хэмжээ зэрэгт төлөөлөгчдөө илгээх зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэдэг[15][16].

Эртний өмнөд хятадын МЭӨ 4-2 мянган оны соёлын олдворууд байдаг. Цинь улсын (МЭӨ 221-206 он) Макаогийн газар нутаг Гуандун мужийн нтагт багтдаг байжээ. V зуунаас эхлэн Гуанжоу болон Зүүн өмнөд Азийн чиглэлд явдаг худалдааны усан онгоцууд түр зогсдог боомт хэлбэрээр ашиглаж байжээ. 1277 онд хятадын Сун улсын удирдагчид Монголын довтолгооноос энэ арал руу зугтаасан байна. Тэд анхны байнгын оршин суугчид болж сууршиж чаджээ.

Мин улсын (1368-1644) үед Макао арал руу Гуандун, Фуцзянь нутгийн загасчид суурших болсон байна. Тэд "А-ма" сүм барьсан байна. Энэ сүмийн нэрнээс «Макао» гэж үг гаралтай ажээ.

16-р зууны эхэн үед Макао жижиг суурин хэвээр байв. 1513 онд Португаличууд анх удаа Сувдан голын аманд бууж, 1517-1518 онд Хаожингаогийн ойр орчмын газар суурьшжээ. Энэ нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж, 1521 онд португалчуудыг Гуандун эргээс хөөн гаргажээ. Гэсэн хэдий ч 1536 онд хөлөг онгоц сүйрсний дараа Португалийн худалдаачид Хаожингаод гарч ирж 1553 онд Макаод худалдааны цэгээ байгуулжээ.

Европчууд Хятадын өмнөд эргийн бусад арлууд дээр суурьших оролдлого бүтэлгүйтсэн ч Макао цэцэглэн хөгжсөн байна. Португаличууд тус аралыг Гуанжоу болон Хятадын бусад бүс нутаг, мөн Японтой худалдаа хийх дамжлага бааз болгон ашиглаж байжээ.

Макао
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
30
 
18
12
 
 
53
 
18
13
 
 
78
 
20
16
 
 
196
 
24
20
 
 
347
 
28
24
 
 
351
 
30
26
 
 
252
 
32
26
 
 
323
 
31
26
 
 
214
 
30
25
 
 
121
 
27
22
 
 
39
 
25
18
 
 
27
 
20
14
Температур °CТунадас мм
Эх сурвалж: www.wetterkontor.de. хандсан 27. Хоёрдугаар сар 2014.
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Макао
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 17.5 17.5 20.4 24.2 28.2 30.1 31.5 31.2 30.0 27.2 24.6 20.4 Ø 25.3
Мин. Температур (°C) 11.9 12.8 15.9 19.9 23.7 25.5 26.3 25.9 24.8 22.2 17.7 13.6 Ø 20
Тунадас (мм) 30.2 53.2 77.6 196.0 347.4 350.8 251.9 323.4 213.7 121.1 39.2 26.9 Σ 2,031.4
Нартай цаг (h/d) 4.7 3.1 2.8 3.3 5.2 5.7 7.9 6.9 6.4 6.5 6.2 5.8 Ø 5.4
Усны температур (°C) 17 16 17 20 24 26 27 27 27 26 23 19 Ø 22.4
Агаарын чийгшил (%) 74 82 85 87 86 85 82 82 79 74 70 69 Ø 79.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
17.5
11.9
17.5
12.8
20.4
15.9
24.2
19.9
28.2
23.7
30.1
25.5
31.5
26.3
31.2
25.9
30.0
24.8
27.2
22.2
24.6
17.7
20.4
13.6
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
30.2
53.2
77.6
196.0
347.4
350.8
251.9
323.4
213.7
121.1
39.2
26.9
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: www.wetterkontor.de. хандсан 27. Хоёрдугаар сар 2014.
 Commons: Macau – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Wikivoyage: Макао – Аяллын хөтөч
  1. 1.0 1.1 Тус нутаг дэвсгэрт албан ёсны ямар ч хятад хэл байдаггүй. ршин суугчид де факто бүс нутгийн стандарт болох Кантон хэлээр голчлон ярьдаг.
  2. 2.0 2.1 Төрийн бүх хэрэглээнд уламжлалт хятад үсгээр бичигдсэн баримт бичиг нь хялбаршуулсан хятад үсгээр бичигдсэн бичиг баримтаас давуу эрхтэй. Португал хэл албан ёсны бүх ажиллагаанд Хятад хэлтэй ижил статустай байдаг.
  3. Маканчууд нь Ази, Европын холимог өв уламжлалтай (голдуу Кантон, Португал) өвөрмөц угсаатны бүлэг юм.[4] 1990-д оны дундуур Португалын колоничлолын засгийн газрын энэхүү тодорхойлолтыг португал, англи хэлээр өөрчлөх оролдлого эцэстээ бүтэлгүйтсэн.[5]
  4. НҮБ Макаогийн ХХИ-г тооцдоггүй. Макаогийн засгийн газар ХХИ-ээ өөрсдөө тооцдог.[10]
  1. 1.0 1.1 "Macau" Архивлагдсан 24 Нэгдүгээр сар 2021 at the Wayback Machine. The World Factbook. Central Intelligence Agency.
  2. 2.0 2.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named official-lang
  3. Population By-Census 2016, p. 6.
  4. "What are the characteristics of Macanese people?". Macau Daily Times. 10 October 2012. Archived from the original on 16 November 2018. Татаж авсан: 14 February 2018.
  5. Clayton, Cathryn H. (2010). Sovereignty at the Edge: Macau & the Question of Chineseness. Harvard University Press. pp. 110113. ISBN 978-0674035454.
  6. "China (People's Republic of) 1982 (rev. 2004)". Constitute project. Архивласан огноо 17 July 2015. Татаж авсан: 25 August 2019.
  7. "Local NPC Deputies' Election Slated for Dec 17". Macau News. 27 November 2017. Архивласан огноо 3 January 2018. Татаж авсан: 1 January 2018.
  8. "World Economic Outlook Database, October 2022". International Monetary Fund. Архивласан огноо 20 November 2022. Татаж авсан: 13 October 2022.
  9. "The World Factbook". CIA.gov. Central Intelligence Agency. Архивласан огноо 24 January 2021. Татаж авсан: 19 October 2019.
  10. Macao in Figures 2021, p. 4.
  11. Macau Yearbook 2007, 475.
  12. http://www.nationmaster.com/graph/hea_lif_exp_at_bir_tot_pop-life-expectancy-birth-total-population&date=2008
  13. Fung, 5.
  14. "Macau and the end of empire". BBC News. 1999-12-18. Татаж авсан: 2008-01-07.
  15. 15.0 15.1 "Content of Basic Law of Macau". University of Macau. Archived from the original on 2007-10-30. Татаж авсан: 2008-01-07.
  16. "Joint declaration of the Government of the People's Republic of China and The Government of the Republic of Portugal on the question of Macau". GPB Govt of Macau. Татаж авсан: 2008-01-07.