iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://mn.wikipedia.org/wiki/Болгар
Болгар — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Болгар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Болгар Улс
Република България (Болгар)
Уриа: Съединението прави силата
Sǎedinenieto pravi silata
("Эв нэгдэлд хүч чадал оршдог")
Төрийн дуулал: Мила Родино
("Хайрт эх орон")
 Болгар улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) – Европын Холбоо (ногоон)  –  [Legend]
 Болгар улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Софи
42°41′N 23°19′E / 42.683°N 23.317°E / 42.683; 23.317Солбицол: 42°41′N 23°19′E / 42.683°N 23.317°E / 42.683; 23.317
Албан ёсны хэлБолгар хэл[1]
Албан бичигКирилл
Угсаатны бүлгүүд
(2021)[2]
Шашин
(2021)[2]
  • 5.2% Шашингүй
  • 10.8% Ислам
  • 0.1% бусад
  • 12.4% хариулаагүй
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Румен Радев
Илияна Йотова
Николай Денков
Росен Желязков
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Түүх
681–1018
1185–1396
3 сарын 3, 1878
10 сарын 5, 1908
• Хаант засгийг халав
9 сарын 15, 1946
11 сарын 15, 1990
3 сарын 29, 2004
1 сарын 1, 2007
Газар нутаг
• Нийт
110,993.6[3] км2 (103)
• Усны эзлэх талбай (%)
2.16[4]
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral decrease 6,447,710 (109)
• Нягтаршил
63/км2 (154)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
US$203 тэрбум[5] (73)
• Нэг хүнд ноогдох
$27,890[5] (55)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$100 тэрбум[5] (71)
• Нэг хүнд ноогдох
$14,893[5] (60)
ОТББИ (2021)  39.7[6]
дундаж
ХХИ (2021) 0.796[7]
өндөр · 68
Мөнгөний нэгжЛев (BGN)
Цагийн бүсUTC+2 (ЗЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ЗЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+359
Домэйн нэр

Дэлхийд 105-р байрт орох 110.9 мянган км² Болгар улс (болгараар България) дорнод Европ, Балканы хойгийн зүүн хэсэг, Хар тэнгисийн эрэгт өмнөд талаараа Турк, Грек, баруундаа Умард Македон, Серби, хойшоо Румын улстай хиллэн оршдог. Ерөнхийдөө уулархаг. Уулс нь өндөр биш. Румынтай хиллэх Дунай мөрөн болон тэнгис хавиар нам доор тал газартай.

Эзэн болсон Болгар улс 681 онд үүсэн байгуулагдаж, 1393 оноос хойш 500 орчим жил Османы эзэмшилд байгаад Орос-Туркийн дайны үр дүнгээр 1878 онд тусгаар тогтножээ. 1946 онд Хаант засгийг халж, 1990 оноос өнөөгийн ардчилсан, зах зээлийн эдийн засаг, парламентийн бүгд найрамдах засагтай Бүгд Найрамдах Болгар Улс (БНБолУ) болон өөрчлөн байгуулагдсан. Дэлхийд 98-р орох 7.4 сая хүн амтай. Хүн амын дийлэнх олонх нь христийн шашинт болгар үндэстэн. Бас ислам шашинт турк, цыган ард түмэн байдаг. Нийслэл Софид хүн амын 18 хувь оршин суудаг. Албан ёсны ганц хэл нь слав гаралтай, кирилл үсгээр бичдэг болгар хэл.

Болгар Улс нь хөдөө аж ахуй хөгжсөн аж үйлдвэрийн орон. Автомашин, компьютер үйлдвэрлэдэг. Нэг хүнд 15,933 ам.долларын ДНБ ноогддогоороо дэлхийн дунджаас дээгүүр (65) байгаа.

             811 оны Крум хан              XIII зууны Болгар

Болгар оронд хуучин чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсныг Козарника агуйн олдвороос мэджээ.[8] Одоогоос 6000 жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийн үеийн хүний эд зүйлс Хаманж, Винча, Варна хавиас олдсон.[9][10] Варнын булшнаас дэлхийн хамгийн эртний байж болох алтан зоос, гоёл гарчээ.[11] Төмөр зэвсгийн үед амьдарч байсан олон фрак[12] аймаг отгийг Терес нэгтгэж Одрисын улсыг үндэслэсэн ч Македоны Александрт эрхшээгдэж, 46 онд Ромд эзлэгджээ. V зуунд Византынх болов. Энэ үед христосын шашин нэвтэрч, Европын анхны сүмийг Афанасий гэгч босгожээ.[13] VI зуунаас өмнөд славчууд түрэн ирж нутгийнхантай холилдсон.[14]

VII зуунд Аспарухын толгойлсон булгар овог аймгууд Днепр, Дунай мөрний адагт нүүн ирж Византтай байлдан Бага Скиф нутгийг тасдан аваад Плискад төвөлрөн сууснаар Болгарын анхны хант улс (681—1018) үндэслэгджээ. Булгарчууд нутгийн ард түмэнтэй уусан нийлж слав төрлийн хэлтэй болгар үндэстнийг үүсгэсэн.[15]

Болгар орны түүхэн улс орон
Улс орны нэр Он жил
Болгарын Анхдугаар Хаант Улс 681—1018 он
Византын Болгар Улс 1018—1185 он
Болгарын Хоёрдугаар Хаант Улс 1185—1396 он
Видиний Хант Улс 1396—1422 он
Османы Болгар Улс 1396—1878 он
Болгарын Вант Улс 1878—1908 он
Болгарын Хаант Улс 1908—1946 он
Бүгд Найрамдах Болгар Ард Улс 1946—1990 он
Бүгд Найрамдах Болгар Улс 1990 оноос хойш
Орос-болгарын цэрэг 1877 онд Шипка давааг батлан хамгаалж байгаа зураг[16]
1971 он. Болгарын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Тодор Живков Монголын Ю.Цэдэнбал хоёр

811 онд Крум хан Византийн I Никифор хааныг даран дийлж харьяа нутгаа хоёр дахин тэлж, шинэ хууль цааз тогтоожээ. 864 онд I Борис хан христийн шашныг (үнэн алдартны шашин)-ийг өргөн дагажээ. «Түрүү алтан үе» гэгдэх хан I Симеон хан (893–927) тэнгэрт халиснаас хойш[17][18] хорват, мажар, печенег, сербитэй дайтаж, Богомилын тэрс ном үүссэнээр Болгарын хүч суларсан. Русь, Византийн довтолгоонд нийслэл Преславаа алдахад Самуил ханы удирдлагаар Серби Хорватыг дайлсан боловч II Василийн цэрэгт ялагдан эхний улс мөхжээ.[19]

II Василийг нас барсны дараа Пётр Деляны гэх мэт бослого хөдөлгөөн гарч байсан ч бүтээгүй. Харин 1185 оны I Иван Асень, IV Пётрын зохион байгуулсан бослого бүтэж Тырновод нийслэлтэй Болгарын удаах хант улсыг төрүүлсэн.[20] Дахин мандсан Болгар улс II Иван Асений (1218–1241) үед машид хүчирхэгжээд, дараа нь дотоодын тэмцэл, Визант, Унгарын довтолгоо, Монголын дарамттай учирчээ. XIV зууны төгсгөлд Видин, Тырново, Добружийн гурав, түүнээс ч олон хуваагдчихаад байсан нь Османы туркийн аманд орцгоосон.[21]

1396 оны Никополийн тулалдаанаар Дунайн өмнөд газар Болгарыг бүхэлд нь Осман эзэлжээ. Османы ангиллаар христийн шашинтан доод анги болж хүнд татварт унаснаас зайлж зарим хэсэг исламын шашинд дасч,[22] өв соёл нь дарагджээ.[23] 1598 онд Тырново, 1686 онд Тырново, Чипровцид, 1689 онд Карпушийн бослого гарч байсан ч номхотгогдов.[24] XVIII зууны Өрнө Европын сэргэн мандалтын сургаар Болгарын улс үндсээ гэх ухамсар сэргэн[23] 1876 оны Дөрөвдүгээр сарын бослогоор тэсэрсэн. 30,000 болгарыг хядсан Османы эсрэг их гүрнүүд цочин эвсч[25] 1877 онд Орос Османтай дайтсны үр дүнд Болгар тусгаар тогтножээ.

Болгарын гүнт улс 1885 онд Дорно Румелийг нэгтгэж, 1908 онд Болгарын сүүлчийн хант улсыг тунхаглажээ.[26] Болгар томорч «Балканы Прусс»[27] гэгдэж Балканы хоёр дайн, Дэлхийн I дайнд хүч үзсэн. Дайны эцэст газар нутгаасаа алдаж, 1912-1929 онд олон хүн гадаад руу гарчээ. III Борис (1918–1943)-ын Болгар Дэлхийн II дайнд Германы талыг барьж өнгөрсөн.

1944 оны хувьсгалаар хаант засгийг халж, 1946 онд Бүгд Найрамдах Болгар Ард Улс болсон нь Зөвлөлтийн манлайллын доор коммунист дэглэм, социалист эдийн засгийн журмаар хөгжиж байв.[28] Болгар хурдацтай аж үйлдвэржиж, 1950-аад онд амьдралын тав тух бүрдсэн. Тодор Живковын (1954–1989) үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн сууринд зах зээлийн шинжийг оруулан туршиж байлаа.[29] 1979 онд Георги Иванов сансарт ниссэн. 1984 онд турк үндэстнийг хүчлэн хяхаж, алах ажил эхэлснээр 300,000 хүн Турк руу зайлан оджээ.[30]

1989 оны Дорно Европ дахь коммунизмын уналтаар 11 сарын 10-нд хуучин удирдлага огцорч, ардчилсан (демократ) дэглэмд шилжиж 1990 оноос өнөөгийн Бүгд Найрамдах Болгар Улс болон өөрчлөн байгуулагджээ. Шилжилтийн жилүүдэд ард түмний амьдрал урьдынхаас доройтож[31] 1997 онд эдийн засгийн шинэчлэл хийгджээ. 2001 оноос эдийн засаг, улс төрийн байдал эрс сэхсэн.[32] 2004 онд НАТО,[33] 2007 онд Европын холбооны гишүүн болжээ.[34]

           Пириний нуруу                      Хар далайн эрэг

110,994 км2 эзэлсэн дэлхийн 105-р том орон Болгар Балканы хойгийн зүүн өмнөд хэсэгт Турк, Грек, Умард Македон, Серби, Румын таван улстай 1,808 км газраар хиллэж, дорно талаараа Хар тэнгист 354 км эргээр тулан оршдог.[35] Ерөнхийдөө уулархаг. Уулс нь өндөр биш. Хамгийн өндөр Мусала (2925 м) уул байдаг Родопийн нуруу баруун өмнөд хэсгээр, харин зүүн өмнөд хэсгээр Фракийн доод газар, хөндлөн голоор Балканы уулс, Румынтай хиллэдэг Дунай мөрөн хавиар тэгш тал бий. Пириний нурууны Вихрен (2914 м), Рилийн нуруунд Малка Мусала (2902 м) байдаг бол Балканы уулсын оргил нь Ботев (2376 м) юм. Нийтдээ 540 гол горхи байдгаас дан Болгарын хамгийн урт Искыр гол 340 км урсаж Дунайд цутгадаг.

Болгар эх газрын зөөлөн уур амьсгалтай, жилийн дундаж температур +10.5 °C, өвөлд дунджаар -2+2 °C, зунд +20 °C—25 °C. Жилд дунджаар 698 мм тунадас унадаг.[36]

Болгар нутагт 3000 гаруй зүйлийн ургамал ургадаг бөгөөд бүх нутгийн 30 хувийг эзэлдэг. Болгар оронд олон зүйлийн ан амьтан, жигүүртэн шувуу бий. Бор гөрөөс, буга, баавгай, дорго, туулай, гахай зэрэг ан амьтад илүү их тархсан байдаг.[36]

           Нас хүйсний суварга                      Болгар хувцастай бүжигчин
Болгарын хотын нэрт газрын зураг

2011 онд Болгарын хүн амын 7,364,570-аар тоологдсон. Үүнээс 51.3 % нь эм, 48.7 % нь эр. 72.5 хувь хотод, 27.5 хувь хөдөө амьдарч байна. [37] 1985 онд 8,948,649 хүнтэй болж ирээд 1990 оноос эрчимтэй цөөрч одоо бараг 1950 оныхтой (7,250,500) тэнцэх болжээ. Үүнд 937,000-1,200,000 залуу эх орноо орхин явсан нь нөлөөлсөн. [38]

Улсын үндсэн хүн ам - 84.8 хувийг слав төрлийн хэл, христийн шашинт болгарчууд бүрдүүлдэг. Цөөнх турк, цыган тус тус 8.8%, 4.9%-ийг эзлэн байна. Бүгдээрээ улсын албан ёсны болгар хэлээр хэлэлцэнэ. Уламжлалт кирилл үсгээр бичдэг. Хүн амын 98.6 хувь бичиг үсэгт тайлагдсан.

 ү·х·з 
Болгар улсын тэргүүлэх арван хоёр хот
  Хот Аймаг Хүн ам     Хот Аймаг Хүн ам
1 Софи Софи 1,270,284 Софи
Софи
7 Плевен Плевен 106,011
2 Пловдив Пловдив 331,796 8 Сливен Сливен 89,848
3 Варна Варна 330,486 9 Добрич Добрич 89,472
4 Бургас Бургас 197,301 10 Шумен Шумен 82,557
5 Русе Русе 146,609 11 Перник Перник 81,052
6 Стара-Загора Стара-Загора 136,363 12 Хасково Хасково 74,843
Эх үндэс:    Статистикийн газрын мэдээ

Болгар бол аж үйлдвэржсэн орон. Өнгөт төмөрлөгийн үйлдвэрүүдтэй. Үнэртэнд зориулсан сарнай, тамхи, усан үзэм тариалдгаараа хэдийнээ танигдсан.

Софийн дулааны цахилгаан станц
Добружийн наран цэцгийн тариалан
Франц улсБельги улсГрек улсГерман улсТурк улсИтали улс
Франц улсГрек улсТурк улсИтали улсГерман улсОрос улс

Болгар улсын нутаг дэвсгэрт ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 7, байгалийн өв 2 бий.

  1. Цыган иргэдийн албан ёсны тоо бодит тооноос бага байж болно. Хүн амыг харна уу.
  1. "Constitution of the Republic of Bulgaria". National Assembly of the Republic of Bulgaria. Archived from the original on 19 Наймдугаар сар 2019. Татаж авсан: 30 August 2020.
  2. 2.0 2.1 "Преброяване 2021: Етнокултурна характеристика на населението" [2021 Census: Ethnocultural characteristics of the population] (PDF). National Statistical Institute of Bulgaria. Архивласан (PDF) огноо 24 November 2022.
  3. Penin, Rumen (2007). Природна география на България [Natural Geography of Bulgaria] (болгар хэлээр). Bulvest 2000. p. 18. ISBN 978-954-18-0546-6.
  4. "Field listing: Area". The World Factbook. Central Intelligence Agency. Archived from the original on 31 January 2014. Татаж авсан: 9 October 2018.
  5. 5.0 5.1 5.2 5.3 "World Economic Outlook Database,February 2022". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 6 February 2022.
  6. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 21 June 2022.
  7. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 8 September 2022.
  8. "Early human marks are 'symbols'".
  9. Slavchev, Vladimir (2004-2005). "Monuments of the final phase of Cultures Hamangia and Savia on the territory of Bulgaria".
  10. Chapman, John (2000). Fragmentation in Archaeology: People, Places, and Broken Objects. Routledge. p. 239. ISBN 978-0-415-15803-9.
  11. Grande, Lance (2009). [Gems and gemstones: Timeless natural beauty of the mineral world].
  12. Boardman, John; Edwards, I.E.S.; Sollberger, E. (1982). The Cambridge Ancient History - part1: The Prehistory of the Balkans, the Middle East and the Aegean World, Tenth to Eighth Centuries BC.
  13. "The monastery in the village of Zlatna Livada - the oldest in Europe".
  14. D. Angelov (1971). "The Formation of the Bulgarian Nation".
  15. Ivanov, Lyubomir (2007). ESSENTIAL HISTORY OF BULGARIA IN SEVEN PAGES
  16. "Reminiscence from Days of Liberation*".
  17. "Reign of Simeon I"
  18. The First Golden Age.
  19. "The plots of 'master Presian the Bulgarian'".
  20. The second Bulgarian empire
  21. [James David Bourchier (1911) "History of Bulgaria"]
  22. Conversion to Islam in the Balkans: Kisve Bahası - Petitions and Ottoman Social Life, 1670–1730.
  23. 23.0 23.1 Detrez, Raymond (2008). Europe and the Historical Legacies in the Balkans.
  24. "Bulgaria – Ottoman rule".
  25. The Final Move to Independence.
  26. Crampton, R.J. (2007). Bulgaria. Oxford University Press. p. 174. ISBN 978-0-19-954158-4.
  27. Dillon, Emile Joseph (February 1920). "XV". The Inside Story of the Peace Conference. Harper. ISBN 978-3-8424-7594-6. Retrieved 20 December 2011. "The territorial changes which the Prussia of the Balkans was condemned to undergo are neither very considerable nor unjust."
  28. Crampton, R. J. (2005). A concise history of Bulgaria.
  29. The Economy.
  30. Bohlen, Celestine (17 October 1991). "Vote Gives Key Role to Ethnic Turks".
  31. "The destructive Bulgarian transition".
  32. Library of Congress 2006, p. 16.
  33. "NATO Update: Seven new members join NATO".
  34. "Bulgaria, Romania Join European Union".
  35. "Country Profile: Bulgaria".
  36. 36.0 36.1 Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь. III боть. «Дэлхий, хүн төрөлхтөн» (1988). 85-88-р тал. Болгар
  37. "2011 census of Bulgaria".
  38. "Will EU Entry Shrink Bulgaria's Population Even More?".